Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш үргэлжилж байна. Номын баярын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын асарт “Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын цахим уралдаан боллоо. Уралдаанд нийт 20 орчим залуус оролцон Үндсэн хуулийн талаарх 50 гаруй асуултад хариулт өгчээ.
Ийн хамгийн богино хугацаанд зөв хариулсан амжилтаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн I дамжааны оюутан О.Намуундарь тэргүүлэв. Харин удаах байруудад МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн II дамжааны оюутан С.Тамир, АШУҮИС-ийн IV дамжааны оюутан Б.Түвшинсүлд нар шалгарчээ. Уралдааны ерөнхий шүүгч хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал тэргүүт зохион байгуулагчид оюутан, залуусын Үндсэн хуулийн талаарх мэдлэг сайн байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Мөн номын баярын хүрээнд “Үндсэн хууль уран бичлэг”, “Үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих”, “Парламентын боловсрол” хөтөлбөр, "D-Parliament" цахим системийг хэрхэн ашиглах талаарх олон талт ажлыг зохиож байна.
Эх сурвалж: Parliament.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх