Манан татсан намрын улирал хэдийн иржээ. Ийм л өдрүүдэд хөнгөн гуниг, эморолыг дээд цэгт нь мэдрэх хэрэгтэй. Тийм биш гэж үү? Ингээд хөнгөн гунигт автуулах түүхэн дөрвөн К-драма-г уншигч та бүхэнд санал болгож байна.
Moon Lovers: Scarlet Heart Ryeo
Одоо цагт амьдарч буй Hae Soo хэмээх бүсгүй санамсаргүй байдлаар цаг хугацаагаар аялан өнгөрсөн рүү буюу Солонгос улсын эртний Гүрёогийн үед ирдэг. Ийнхүү тэрээр тухайн үед амьдарч байсан ханхүү нартай танилцсанаар хайр дурлал, өс хонзон, хаан ширээний төлөөх тэмцэл зэрэг сонирхолтой үйл явдлууд өрнөдөг.
Queen for 7 Days
Язгууртан гаралтай Чае Кён угсаа залгамжлах ханхүүтэй гэрлэж, хатан хаан болно. Долоохон хоног хатан байх тавилантай Чае Кён хуйвалдааны золиос болж ордноос хөөгдөнө. Энэхүү кино нь залуу хосууд хэрхэн бие биеэ хайрладаг, тэр үеийн амьдрал, язгууртны үүрэг, Күнзийн ёс суртахууны талаар өгүүлэх болно.
Jang Ok-jung, Living by Love
Жан Ок Жунг авьяаслаг оёдолчин бөгөөд түүний ээж нь язгууртан гэр бүлийн боол байлаа. Хүүхэд байхдаа Ок Жунг угсаа залгамжлах ханхүү И Сунтай танилцаж, түүнийг халаасны хулгайчдаас аварсан бөгөөд олон жилийн дараа тэд дахин уулзана. Тэд бие биедээ татагдаж, хайр сэтгэлийн холбоотой болох хэдий ч хувь тавилан тэдний эсрэгцүүлэх аж.
The Red Sleeve
Ижил нэр зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино нь эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь хайраас илүү гэж итгэдэг Жусоны хаан болон хэн нэгний татвар эм, эхнэр болохыг хүсдэггүй ордны авхайн хоёрын хоорондох хайр дурлалын түүхийг өгүүлнэ.
Эх сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх