Тайтгарал, Эргэцүүлэл, Бүтээлч долоо хоног: Хаана юу болох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-09-13

Орой намрын жиндүүхэн салхи гар бээрүүлж, хагдран унах навчсын судлыг ажин өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай  үй олон бодолд ээрэгдэн алхах нь тайвшрал, гуниг хоёрыг зэрэг төрүүлнэм. Яг л энэ бүгээхэн мэдрэмжийг хөглөх гэсэн шиг энэ долоо хоног үйл явдал, өдөрлөгөөр баяглах байх нь ээ. 

Эргэцүүлэх боломж-Философийн тухай яриа 

Таны хувьд философи гэж юу вэ? Бидний амьдралд философи яагаад хэрэгтэй вэ? Стоик философи бидэнд юуг сургадаг вэ? Философийн сэдвийг тойрсон олон чухал асуултын талаар продюсер, дуучин Н.Уринтай хамтдаа ярилцах нь ээ. 

Хэзээ, хаана: Есдүгээр сарын 15-н буюу энэ тав дахь өдөр төв интерном номын дэлгүүрийн 2 давхар 4450 кофе шопд 14:00 цагаас уулзалт болно. Бүртгүүлэх бол: https://forms.gle/hcu4iao4xHWyzxwa7 

Намрыг бүтээе-арт воркшоп 

Намрын дулаахан өдрүүд үргэлжилж буй энэ цаг үед нарны илч, намрын дүр төрх, дуу хоолойг цуглуулан цаасан дээр урлагийн бүтээл болгон авч үлдвэл сайхан биш гэж үү. Нэгэнт л урлаг бүтээе гэж зорьсон юм чинь зүрх сэтгэл, оюун санаан дахь тэр мэдрэмжүүдээ ёстой галзуу илэрхийллээр бүтээж болно шүү дээ. Нарны илчийг, салхийг, моддыг, хотыг, хүмүүсийн яриаг ч мэдэрье. Энэ мэдрэмжүүдийг тань уран бүтээл болгоход хүүхдийн номын бүтээлч Б.Төрмөнх танд тусална. 

https://forms.gle/RcxaA1PN8QH2ZNyN9 линкээр ороод бүртгүүлээрэй. 

Хэзээ, хаана: Есдүгээр сарын 14-н буюу маргааш 4450 кофе шопд 18:00 цагаас 

Dreamers’Day: Team Hurricane(2017) 

Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран арвантав дахь удаагийн үзвэрээ дэлгэж байна. Тус бүтээл нь олон нийтийн сүлжээгээр холбогдсон өсвөр насны охидын харилцааг маш бүтээлч байдлаар коллаж мэт харуулах аж. Анхны чат өрөөнүүдийн дүр төрхийг харуулж, жүжигчин бус энгийн хүмүүстэй хамтран бүтээсэн энэхүү кино нь баримтат, уран сайхны, вэб, панкийн гоо зүйг сөөлжлөн үзүүлсэн охидын бүлгэмийн тухай кино юм .                                                                                                        

Хаана, хэзээ: Есдүгээр сарын 16 буюу энэ бямба гарагт Тэнгис кино театрт 16:00 цагаас эхэлнэ. 

“Ганцаардлын өдрүүд"- Номын хэлэлцүүлэг  

Хайр дурлал, хагацал, тэсвэр хатуужил, сэтгэлийн шархны тухай дотно бөгөөд эргэцүүлэн бодоход хүргэсэн номын хэлэлцүүлгийн арга хэмжээнд болно. 

Хэзээ, Хаана: Есдүгээр сарын 16 буюу энэ Бямба гарагт Кафе 4450-д 13:00 цагаас болно. 

Бүртгүүлэх бол: https://forms.gle/uuECNLrFyUF6EshN8 

 

#мэдээ