Leadnext хөтөлбөр материал хүлээн авсаар байна


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-09-01

LeadNext Fellows нь уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, шударга бус байдал, ядуурал болон бусад нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч байдлыг эрхэмлэдэг залуу удирдагчдыг бий болгох зорилготой хөтөлбөр юм. Тухайн хөтөлбөрт хамрагдагч нь соёл хоорондын солилцооны нэг хэсэг байхаас гадна нийгэмдээ нэр хүнд бүхий манлайлагч байхаар бэлтгэгддэг байна. 

Хөтөлбөрт хамрагдсанаар

  • Менторшип хөтөлбөрт хамрагдах боломжтой 
  • Хувь хүний хөгжлийн мастер класс сургалтуудад хамрагдана
  • АНУ болон Азийн нийгмийн асуудлуудыг судалж, хамтын туршлага бий болгоно

Тавигдах шаардлага

  • 18-25 настай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Цагийн бүсээс ул хамааран курс бүрд хамрагдах боломжтой байх

Өргөдөл илгээхийг хүсвэл https://webportalapp.com/sp/login/leadnext2024_apply линкээр орж бүртгэл үүсгэн илгээх боломжтой. 

Өргөдлийг 10 дугаар сарын 2-ыг хүртэл хүлээн авна.

Эх сурвалж: Tetgeleg

#мэдээ