Тодруулбал, эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай хийж 14-11 харьцаагаар хожсон байна. Батцоожийн Болорцэцэг 6 оноо авч багаа тэргүүлжээ.
Харин хоёр дахь тоглолтоо Тайванийн шигшээ багтай хийсэн бөгөөд 16-14 харьцаагаар хожиход Нямжавын Нандинхүсэл 10 оноо авсан байна.
Эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо 9-р сарын 1-д Тайланд болон Польшийн шигшээ багийн эсрэг хийж хэсгээс гарах эсэхээ шийдэх юм.
Харин өнөөдөр буюу 8-р сарын 31-д Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтоо хийнэ. Тэд Катар, Ардчилсан Конго улсын шигшээ багуудтай тоглох бөгөөд нэг өдөр өнжөөд Тунис, Германы багуудтай тоглох хуваарьтай.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн: Батсүрэнгийн Номин, Батцоожийн Болорцэцэг, Гансүрэнгийн Энхжин, Нямжавын Нандинхүсэл
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн: Алтангэрэлийн Азбаяр, Эрдэнэцогтын Ирмүүн, Хүрэлбаатарын Оргил, Төмөрийн Тэмүүлэн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх