Dota 2-ын дэлхийн аваргад оролцох Хойд Америкийн сүүлийн эрхийг "nouns" авлаа


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2023-08-22

  • Dota 2-ын "The International"-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээнүүд үргэлжилж байна
  • Хойд Америкийн сонгон шалгаруулалтын тэмцээнээс nouns эрхээ авлаа

Dota 2-ын "The International" буюу 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлийн эрхийн төлөөх бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнүүд үргэлжилж байна.

12 баг DPC (Dota Pro Circuit - Valve-аас зохиодог Dota 2-ын хамгийн том лиг) оноогоороо "The International 2023"-д оролцох эрхээ авсан бөгөөд дахин найман баг зургаан бүсээс шалгарах байв.

Тэгвэл өнгөрсөн шөнө Хойд Америкийн сонгон шалгаруулалтын тэмцээн өндөрлөж сүүлийн ганц эрхийг "nouns" авлаа. Тэд финалд 2011 оны дэлхийн аварга Данийл "Dendi" Ишутин тэргүүтэй "B8" багийг 3-0 харьцаагаар хожсон юм.

  • TI 2023-д оролцох Хятадын хоёр дахь багаар Azure Ray тодорлоо
  • Дэлхийн аварга Team Spirit баг "Riyadh Masters" тэмцээнд түрүүллээ
  • Монголын Dota 2-ын шигшээ баг ДАШТ-д оролцоно

Өмнөд Америкийн "beastcoast" багт олон жил тоглосон Эктор Антонио "K1" Родригез Асто, Давид "Moo" Халл тэргүүтэй nouns баг хасагдах шатанд торолгүй ялсаар ийнхүү ДАШТ-д оролцох эрхийг авлаа.

Хойд Америкийн бүсээс "Shopify Rebellion", "TSM" багууд эрхээ аваад байсан бөгөөд ийнхүү тус бүсээс нийт гурван баг The International-д оролцох юм.

#мэдээ