Ухаалаг хүмүүсийг аз жаргалгүй болгодог 8 хүчин зүйл


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-08-21

Хэдийгээр өндөр мэдлэг, ухаалаг байдал нийгэмд өндөр байр суурь эзлэх ч аз жаргалтай хүн л хэн хүнээс илүүд тооцогдох болжээ. Хэт  ухаантай хүмүүс нийгмийн хүлээлт, ойр дотнын хүмүүсийн дарамт зэргээс улбаалан аз жаргалгүй байдаг аж.  Ингээд та бүхэнд хэт ухаалаг хүмүүсийг аз жаргал эрэлхийлэхэд хүргэсэн 8  шалтгааныг хүргэж байна.  

Хэт их дүн шинжилгээ хийх 

Ухаантай хүмүүс  үргэлж дүн шинжилгээг хийх хандлагатай байдаг бөгөөд энэ нь шийдвэр гаргалтад ихээхэн нөлөөлдөг байна.  

Өндөр мэдрэмж 

Хэт их өндөр мэдрэмжтэй байх нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна.  

Төгс байх хүсэл эрмэлзэл ба өндөр стандарт 

Төгс байдал, өндөр стандарт зэрэг нь зарим тохиолдолд хоёр талдаа үзүүртэй илд байж болно. Товчхон хэлбэл чамд амжилт авчрах хэдий ч аз жаргалыг сэмээрхэн үгүй хийдэг аж. 

Тусгаарлагдах 

Хүн бүр өөр өөр сэтгэхгүй, зан чанартай байдаг. Өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийг олох гэж хичээлгүй хэн нэгнийг хүлээж авах нь хамгийн зөв арга юм. Үгүй бол ганцаардаж, эцэстээ нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлнэ. 

Олон асуулт 

Амьдралын зорилго, утга учир, мөнх бус байдал зэрэг олон асуулт тэдний толгойд эргэлдэж эцэстээ аз жаргалд нь нөлөөлж сэтгэл түгшилттэй болгодог байна.  

Итгэл төрүүлэхүйц харилцаа 

Тэдний хэтийдсэн том зорилго, өвөрмөц сонирхол нь  хүмүүстэй  утга учиртай холбоо тогтооход тээр болдог. Үүний үр дүнд сэтгэл хөдлөлийн дэмжлэг, дотно харилцаа байхгүй болно. 

Хуурамч хүмүүс 

Дэлхий ертөнц хуурамч хүмүүсээр дүүрэн. Тийм ч учир ухаалаг хүмүүс үргэлж тэднээс болгоомжилдог ба энэ нь тэднийг өөртөө итгэх итгэлгүй болгодог байна.  

 Сорилт 

Ухаалаг хүмүүс сорилтод дуртай байдаг. Тэд өрсөлдөөнгүй газар байхдаа сэтгэл ханамжгүй болдог байна.  

Эх сурвалж: awarenessact.com 

 

#нийтлэл