Энэ улирлын дундуур Канадын Торонто Рэпторс багт солилцоогоор ирсэн хүчний довтлогч Серж Ибака энэ зун гэрээ нь дуусч, чөлөөт тоглогч болох билээ.
Харин Ибака цаашдын карьертаа Канадын багийн төлөө үргэлжлүүлэн тоглох бодолтой байгаагаа хэлсэн байна.
Тэрээр, “Надад Рэпторсын тоглолтын хэв маяг таалагддаг. Зөвхөн талбайд ч биш. Хувцас солих өрөөний уур амьсгал ч тун сайхан. Энэ багт олон сайн залуус бий. Би энд анх ирснээс хойш бүх зүйл надад эерэг сайхан санагдаж эхэлсэн. Эдгээр залуустай хамт тоглох надад амар, сайхан байдаг юм” гэжээ.
27 настай Ибака энэ улиралд тун боломжийн тоглолтыг үзүүлж, гараанд тогтмол гарч, 14.3 оноо, 6.5 самбар, 1.7 хаалтыг дунджилж байсан юм. Харин өөрийнх нь хэлж буйгаар бол энэ зун дахин багтайгаа гэрээгээ сунгах магадлалтай болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх