Зүүн Азийн залуучуудын наадамд манай улс медалийн тоогоор тавд жагсаж байна


YOLO.mn | YOLO.MN
2023-08-21

  • Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ 
  • Наадмыг Хятадын баг тэргүүлж байна.

"Ulaanbaatar 2023" Зүүн Азийн залуучуудын наадам 6 дахь өдрөө  амжилттай үргэлжилж байна.  Нийт 7 Олимпын хороодын тамирчдаас медалийн тоогоор  Хятадын шигшээ баг тэргүүлж байгаа бол  26 медальтайгаар Тайвань удаалж байна. Харин Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медальтайгаар  хүснэгтийн тавд жагсжээ.  Өнөөдөр Монголчуудын итгэл хүлээлгэж буй чөлөөт бөхийн тэмцээн Степпе Аренад эхэлнэ.

Монголын баг тамирчдын медалийн үзүүлэлт:

Алтан медаль:  

  • Жүдо бөх эмэгтэй 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал 

  • 3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг 

  • Эрэгтэй бокс 54 кг – О.Энхсайхан    

 Мөнгөн медаль:

  • Жүдо бөх эрэгтэй 55 кг - С.Мөнх-Оргил 

  • Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул

  • Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан

  •  Эрэгтэй бокс 51 кг - Х.Дөлгөөнсайхан

  •  Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш 

  •   E-SPORT - KING OF FIGHTERS - Б.Мандахнаран 

Хүрэл медаль: 

  • Жүдо бөх эмэгтэй 63 кг - Х.Маралмаа

  • Жүдо бөх эрэгтэй 60 кг - Б.Мөнгөнхуяг

  • Жүдо бөх эмэгтэй 52 кг - Т.Ариунзаяа 

  • 3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг

  •  Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа 

  • Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ

  • Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл 

          Эрэгтэй бокс 67 кг - Б.Очирдарь 

          E-SPORT - VR TENNIS төрлийн Д.Мандах 

  • Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь Таеквондо эмэгтэй +63 кг - П.Удвал   

 

#мэдээ