Монголын баг "Robot Challenge World 2023" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-19

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны 8-р сарын 11-13-ны  хооронд зохиогдсон Robot Challenge World 2023 тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч шүүн дэнсэлж, 220 байгууллага хамтран ажилласан байна. Тэмцээний нээлтэд 45 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг туршлагатай  ахлагч Батзаяагийн удирдлага дор жагсан оролцжээ.

Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч 7 төрөлд оролцож Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г. Шинэ-Од эхний өдөр 2-р байранд орж мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээний 3 дахь буюу сүүлийн өдөр манай 2 баг-сурагчид Robot rugby-senior төрөлд урамтай сайн оролцож алт, хүрэл медалийн эзэд боллоо.

#мэдээ