Эмэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хожлоо
- Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн болж байна
- Тус тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцлоо
- Шигшээ баг тэмцээний хүрээнд өнөөдөр анх удаа хожлоо
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжилж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр Шри Ланка улсын шигшээ багийг 80-41 харьцаагаар хожлоо. Энэ нь Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны хожил байв.
Шигшээ багаас Б.Болор-Эрдэнэ 24 оноо, 11 самбартай double-double хийж багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 13 оноо, 12 самбар, Б.Цасчимэг 10 оноо авлаа.
- Шигшээ баг Малайзад хожигдсоноор хэсэгтээ 4-р байр эзлэв
- Эмэгтэй сагсчид Иранд 33-70 харьцаагаар хожигдлоо
- Эмэгтэй шигшээ баг Азийн аваргын анхны тоглолтоо Индонезтой хийлээ
Ийнхүү Монголын шигшээ баг анх удаа оролцсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 7-р байр эзэллээ.
Тэмцээний хэсгийн оноолт:
- А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
- В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
2023.08.13
- 12:00. Индонез 69-52 Монгол
- 14:30. Иран 65-59 Малайз
- 17:00. Казахстан 66-34 Шри Ланка
- 19:30. Йордан 74-71 Тайланд
2023.08.14
- 12:00. Малайз 55-60 Индонез
- 14:30. Монгол 33-70 Иран
- 17:00. Шри Ланка 41-82 Йордан
- 19:30. Тайланд 72-51 Казахстан
2023.08.15
- 12:00. Индонез 65-56 Иран
- 14:30. Малайз 85-68 Монгол
- 17:00. Казахстан 65-74 Йордан
- 19:30. Тайланд 101-36 Шри Ланка
2023.08.17
- 14:30. Монгол - Шри Ланка
- 17:00. Иран - Казахстан
- 19:30. Тайланд - Малайз
2023.08.18
- 14:30. Иран/Казахстан хожигдсон - Тайланд/Малайз хожигдсон
- 17:00. Индонез - Тайланд/Малайз хожсон
- 19:30. Йордан - Иран/Казахстан хожсон
2023.08.19
- 17:00. Хүрэл медаль
- 19:30. Финал