Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Мойса Олон Улс Дахь Монгол Оюутан Залуучуудын холбооноос хоёрдох удаа “Боловсролын өдөрлөг 2023” үйл ажиллагааг энэ сарын 12-нд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт 12:00-16:00 цагийн хооронд болох бөгөөд 5 илтгэгч, 15 орны оюутны холбоодын төлөөлөл оролцоно.
Тэд туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, амьдрах орчны талаарх зэрэг мэдээллийг өгөх юм.
Өдөрлөгийн үеэр гадаадад суралцах сонирхолтой 500 гаруй оюутан, залууст мэдээлэл өгөх бөгөөд тус үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх