Зургаан сарын өмнө Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод хүчтэй газар хөдлөлт болсон. Тухайн үед нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварч байсан юм.
Хүй нь ч тасраагүй байсан нярай одоо эрүүл саруул болж, зургаан сар хүрээд байна. Охинд Афраа хэмээх ээжийнх нь нэрийг хайрласан бөгөөд авга ах Халил, эгч Хала нар болон тэдний долоон хүүхэдтэй цуг амьдарч байгаа аж.
Охины ээж, нурангин дор хүүхдээ төрүүлж, аврах багийнхан ирэхээс өмнө амиа алдсан. Афраа охин гэр бүлийнхнээсээ ганцаараа амьд үлдсэн юм. Охиныг нурангин дороос олоод эмнэлэгт аваачихад түүний бие их хөхөрсөн байсан гэжээ.
Афрааг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд олон мянган хүн ирж, охиныг үрчлэхийг хүсжээ. Улмаар авга ах, эгч хоёр нь охинтой цусан төрөл болохоо батлахын тулд ДНХ-ын шинжилгээ хүртэл өгч байсан байна.
Шинжилгээгээр Хала охины аавынх нь эгч болох нь батлагдаж, охин авга ах, эгч хоёр дээрээ өсөхөөр болсон юм. Үүний дараа тэд охинд шинэ нэр өгсөн нь Афраа аж.
Газар хөдлөлтийн улмаас орон гэр нь сүйдэж, хоёр сарын турш майханд амьдрахад маш хүнд байсан тухай Халал ярив. Одоогоор тэд байр түрээсэлж байгаа ч байрны төлбөр үнэтэй учир удаан амьдарч чадах эсэхээ мэдэхгүй байгаа аж. Түүний зүгээс Жиндайрис хотод одоо ч хүнд нөхцөлд амьдарч буй олон хүн байгааг сануулсан юм.
Хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сирийн газар нутгийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 гаруй мянган хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх