Барби бүсгүйн ээждээ барьсан гэнэтийн бэлэг


YOLO.mn | YOLO.MN
2023-07-27

Жүжигчин Маргот Робби “ Barbie” кинонд тоглосныхоо дараа  ээжийнхээ моргежийн зээлийг бүрэн төлжээ. Жүжигчин 2013 онд Леонардо Ди Каприотой хамт "Уолл Стрийтийн чоно" кинонд тоглосноос хойш дэлгэцийн урлагаас түр завсарлага аваад байсан юм. Охиныхоо холливуудын жүжигчин болох мөрөөдлийг биелүүлэхийн тулд  ээж нь  зээл авсан аж.  Маргот  хэлэхдээ " Ээж минь миний төлөө маш их зүйл золиосолсон. Тийм учраас  би үргэлж ачийг нь хариулна гэж боддог байлаа. Харин тэр хүслээ биелүүлж  ээжийнхээ моргежийн  зээлийг бүрэн төлсөн. Миний оронд хэн ч байсан үүнийг хийх л байсан гэж хэлжээ. 

 Мөн жүжигчин бүсгүй  кино зураг авалтын үеэр багийнхандаа долоо хоногт нэг удаа ягаан өнгийн хувцас өмсөхийг уриалдаг байж. Хэрэв өмсөөгүй тохиолдолд торгууль ноогдуулж тус мөнгийг буяны ажилд хандивладаг байсан талаар жүжигчин Райн хэлсэн юм.

 Эх сурвалж: Cosmopolitan

 

#нийтлэл