Аяллын маршрут буюу аймгуудын өнөөгийн нөхцөл байдлын МЭДЭЭЛЭЛ


А. Наранцацрал | YOLO.MN
2021-07-14

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Коронавирусний халдварын тархалт ихтэй байгаа энэ цаг үед үүд хаалгаа барьсан 7 аймгийн 60 орчим сум байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, агаар салхинд  гаран, дархлаагаа сэргээхийг хүсэж байгаа бол очих гэж буй аймгийнхаа мэдээлэлтэй бүрэн танилцах нь зүйтэй. 

1. ЯВАХ ЧИГЛЭЛИЙНХЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАХ

Явахыг хүссэн аймгийнхаа Засаг даргын тамгын газрын албаны сайт, сайт дээрх холбоо барих утасны дугаар, албан ёсны Фэйсбүүк хуудсаас тухайн аймагт хөл хорио тогтоосон эсэх, Улаанбаатар болон бусад аймгуудаас иргэдийг нэвтрүүлж байгаа эсэхийг тодруулж мэдээлэл авахыг зөвлөж байна.

Зарим аймгийн бүх сумдад хөл хорио тогтоож, зөвхөн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь тодорхой сумдад хязгаарлалт тогтоожээ. 

Долоодугаар сарын 12-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

Аймаг Хязгаарлалт тогтоосон сумд Хязгаарлалт тогтоосон хугацаа Мэдээлэл авах хуудас Аяллын сайт
1 Архангай     Архангай аймгийн ЗДТГ,
Архангай аймгийн Онцгой Комисс/АОК/
70331111
Архангайн есөн гайхамшиг
2 Баян-Өлгий     Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар
70422483
 
3 Баянхонгор 20 сум бүгд   Баянхонгор Онцгой байдлын газар
8992 0105
Баянхонгор аймгийн гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
4 Булган Баян-Агт тодорхойгүй Булган аймгийн Засаг даргын тамгын газар
bulgan.gov.mn
 
5 Говь-Алтай     Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар
govi-altai.gov.mn
Говь-Алтай аймгийн аялал жуулчлал
6 Говьсүмбэр 3 сум   Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар
govisumber.gov.mn
70543434
Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
7 Дархан-Уул     Дархан-Уул Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
darkhan.gov.mn
70371212
 
8 Дорнод     Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
Dornod.gov.mn
70582233
Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны сайт
9 Дорноговь 14 сум бүгд 8 сарын 31 хүртэл Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
70521111
dornogovi.gov.mn
 
10 Дундговь     Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
dundgovi.gov.mn
Аяллын маршрут
11 Завхан 3 сум буюу Сантмаргад, Идэр, Шилүүстэй Сантмаргад-7 сарын 13, Идэр, Шилүүстэй-7 сарын 18 Завхан аймгийн Засаг даргын тамгын газар
zavkhan.gov.mn
70461212
 
12 Орхон     70350119
erdenet.mn
 
13 Өвөрхангай     www.uvurkhangai.mn
Фэйсбүүк: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар
Орхон голын хөндийн аялал жуулчлалын маршрут
14 Өмнөговь 15 сум бүгд   Өмнөговь
70530001
omnogovi.gov.mn
Өмнөговь аймагт аялах аяллын маршрут
15 Сүхбаатар     Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
70510111
 
16 Сэлэнгэ 4 сум буюу Орхон, Ерөө, Түшиг, Сант Орхон, Түшиг 7 сарын 15 хүртэл, Сант 7 сарын 17, Ерөө 7 сарын 18 хүртэл Сэлэнгэ аймаг ЗДТГ
selenge.gov.mn
 
17 Төв     Төв аймаг Хэвлэл мэдээллийн алба
tov.gov.mn
70273570
 
18 Увс     Увс аймгийн Засаг даргын тамгын газар
uvs.gov.mn
70452222
 
19 Ховд     Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
khovd.gov.mn
Аяллын маршрут
20 Хөвсгөл     Хөвсгөл аймаг Мөрөн хотын Засаг даргын тамгын газар
70381101
khovsgol.gov.mn
 
21 Хэнтий     Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
khentii.mn
Хэнтий аймгаар аялах аяллын маршрут
Аяллын маршрут

2. АЯЛЛЫН МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХ МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД

- Tourist info center - Аяллын лавлах, Жуулчны мэдээллийн төв
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Аяллын компаниуд
Juulchin.mn
gazarchin.mn
joinme.mn
newjuulchin.mn
markizatravel.mn

3. ВАКЦИН, ШИНЖИЛГЭЭ

Хэрвээ та аялалд гарах гэж байгаа бол вакцины бүрэн тундаа хамрагдаарай. Харин вакцин хийлгэх боломжгүй хүмүүс эмчээс шаардлагатай бичгээ авч бэлдэнэ үү. Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/  PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна.

- Иргэний үнэмлэхээ биедээ авч явах, шаардлагатай бол шинжилгээний бичгээ хэвлээд бэлдэх

4. СУУРИН ГАЗРААР ДАЙРАХГҮЙ БАЙХ

Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүднээс суурин газарт буудаллаж, нутгийн айлаар зочлохгүй байх

5. БЭЛТГЭЛЭЭ САЙТАР БАЗААГААРАЙ

Хоол хүнс, автомашины бүрэн бүтэн байдал, аяллын хэрэгсэл, эм тан, амны хаалтаа сайтар базааж аваарай. 

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota