Загвар өмсөгч Жижи Хадид марихуан буюу сэтгэцэд нөлөөлөх эм авч явсан хэрэгт холбогджээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-19

Загвар өмсөгч Жижи Хадид өнгөрсөн долоо хоногт найзуудтайгаа хамт Кэйманы арлууд руу аялахаар явсан ба нисэх онгоцны буудалд түүний ачааг шалгахад марихуан буюу сэтгэцэд нөлөөлөх эм илэрчээ. 

Супер модель бүсгүй долоодугаар сарын 10-нд АНУ-аас найзуудтайгаа аялахаар явсан ба түүний найз Лиа Николь Маккартигийн цүнхнээс мөн адил олдсон гэв. 

Тэдэнд тус бүрд 1000 долларын торгууль ногдуулсан ба Жижи Хадидын төлөөлөгч People сэтгүүлд хэлэхдээ "Жижи марихуаныг эрүүл мэндийн лицензтэйгээр авч явсан. Мөн 2017 оноос хойш Гранд Кайманд эмнэлгийн зориулалтаар ашиглахыг ч мөн хуульчилсан" хэмээжээ. 

Эх сурвалж: People.com 

#мэдээ