Физикийн олон улсын олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг тусгай байр хүртлээ


Б. Чимэг | YOLO.MN
2023-07-17

 

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Японы нийслэл Токио хотод энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол улсын баг нэг мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.

Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:

Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,

Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,

Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,

11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.

#мэдээ