Амралтын зугаалгын цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд бид хөдөө гадаа аялж, стресс ядаргаагаа тайлан хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг. Харин аялал зугаалгаар явахад биднийг тайван байлгадаггүй нэг зүйл бол ялаа шумуул шүү дээ. Та аялалд явж байгаа эсвэл явахаар зэхэж буй бол ялаа шумуулаас өөрийгөө хамгаалах эдгээр долоон аргыг мэдээд аваарай.
1. Цайвар өнгийн хувцас өмсөх
Судалгаагаар шумуул нь бараан өнгөнд илүүтэй татагддаг. Та цайвар өнгийн хувцас өмсөх нь шумуулд хазуулахгүй байх сайн аргуудын нэг. Гэхдээ хэт тод өнгөнөөс зайлсхийгээрэй учир нь гойд тод өнгөнүүд нь бусад төрлийн шавжийг татдаг. Ийм учраас шумуулд хазуулахаас сэргийлэхийн тулд төвийг сахисан, пастел өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.
2. Шавж үргээх цацлаг хэрэглэх
Шавж үргээгч цацлаг нь таныг шумуулаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга. Хэрвээ та ямар нэгэн төрлийн харшилтай бол цацлага хэрэглэхийн өмнө орц найрлагыг нь сайтар уншихыг зөвлөе
3. Өдрийн тодорхой цагуудаас зайлсхий
Шумуул нь төрөл зүйлээсээ хамаарч өдрийн өөр өөр цагуудад илүү идэвхэждэг. Сэрүүн, салхи багатай байх мөн үдшийн цагууд нь нь шумуулын хувьд хамгийн таатай орчин. Шумуулд хазуулахаас сэргийлэхийн тулд та өдрийн цагаар илүү хөгжилдөөрэй.
4. Тохиромжтой хувцас өмс
Ихэнх тохиолдолд шумуул нь ил гарсан арьсны аль ч хэсэгт хаздаг. Ийм учраас шумуулд хазуулахаас өөрийгөө хамгаалахын тулд бие халхлах нимгэн, торон хувцсыг өмсөөрэй.
5. Усаа таглахгүй, асгахгүй удаахаас зайлсхийгээрэй
Задгай амсартай саванд ус байлгах нь шумуулыг хамгийн их татдаг. Ус нөөцөлсөн саваа таглахгүй орхих, ус хэрэглэн ямар нэгэн зүйл хийсэн бол марталгүй заавал асгаарай.
6. Шавжаас хамгаалах тор ашиглах
Усанд сэлж, амттай хоол идээд хөгжилдсөний дараа түр дуг хийх ч сайхан шүү. Харин биднийг тухлаад унтах яг тэр үед час час гэх өвдөлт мэдрэгдэж тайван байлгадаггүй. Тиймээс шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлж шавжны тор ашиглаарай.
7. Сэнс хэрэглэх
Шумуул нь хүчтэй нисдэг шувуу биш учир салхи багатай үед үдшийн бүрий, үүр цайх үед илүү идэвхтэй байдаг. Тиймээс сэнс ажиллуулах нь шумуулд хазуулахгүй байх сайн арга.
Жич: саримс зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүн нь шумуулыг үргээхэд тусалдаг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх