Гэр бүл, найз нөхөд, хосын гээд төрөл бүрийн харилцаандаа та одоо байгаагаасаа илүү дээр хүн болж хөгжин төлөвшиж “зэрэг нэмэх”-ийг хүсдэг үү? Тийм бол таны амьдралыг хамаагүй хялбар болгох доорх харилцааны аргуудыг өөрийн болгоорой.
Өөрийгөө ойлгуулах
Хүнд хэлэх гэсэн санаагаа зөвөөр буюу анхны утгаар нь ойлгуул. Энэ нь өөрийн төдийгүй өрөөлийн цаг зав, сэтгэл зүйг хэмнэж, хамгаалж буй хэрэг. Үүний тулд дараах зохистой аргуудыг ашигла:
Өрөөлийг эерэгээр ойлгож, эерэгээр хандах
Харилцаа таагүй болох үед бид юу буруу тийш эргэсэнд илүүтэй анхаарснаар зөв зүйлийг мартаж орхидог. Энэ нь тухайн харилцааг улам таагүй болгохоос цаашгүй. Тиймээс ухамсартайгаар өрөөлийн эерэг талыг харахыг хичээ. Тэгээд өөрт нь хэлж илэрхийл. Хүн бүр чин сэтгэлийн үг, талархал, магтаалыг сайхнаар хүлээж авдаг. Сүүлийн үед харилцаа чинь сөрөг байсан бол эерэг хандлага гаргахад тэд ихэнхдээ гайхаж үл итгэнэ. Гэвч үргэлжлүүлэхээ больж болохгүй. Удалгүй тэр хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэднэ.
Жинхэнээсээ сонсох
Хүнтэй ярилцаж байхдаа утаснаасаа салахгүй оролдох, эсвэл өөр зүйлд анхаарал хандуулах хэрэггүй.
Нэгээс илүү үзэл бодол байдагт хүлээцтэй хандах
Нэгээс илүү, ялангуяа чинийхээс эсрэг үзэл бодол байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч сурах нь харилцааны хамгийн хүчирхэг зэвсэг.
Хариуцлагатай байх
Аливаа асуудалд ямар нэгэн хэмжээгээр чиний хариуцлага байдаг гэдгийг хүлээн зөвшөөр. Жижиг гэлтгүй чиний үйлдлээс болж асуудал гарсан байна, тиймээс чиний хамтрагч шаналж, тийм бодолтойгоор хариу үйлдэл үзүүлжээ гэдгийг хүлээн зөвшөөр.
Уураа уургалах
Уурыг зоргоор орхивол уул нурааж, ус ширгээх аюултай. Уурласан үедээ маргаанаа үргэлжлүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх, ургуулан бодох, уураа тээж унтах хэрэггүй. Хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй.
Зөв маргалдах
Юуны өмнө өөрийгөө өмөөрч, харилцагчаа буруутгаж, шүүмжлэлгүйгээр ярилц. Нөгөө хүнээ чичлэхийн оронд өөрийн мэдрэмжээ хуваалц. “Надад ингэж санагдаж байна. Дараагийн удаа ийм зүйл хийхгүй байвал сайн байна” гэх мэтээр аль аль талаасаа юу хүсч байгаагаа эерэгээр илэрхийл.
Уучлалт гуйх
“Би харамсаж байна”, “Уучлаарай миний буруу”, “Би хүлээн зөвшөөрч байна” гэх зэргээр өөрийнхөө буруутай үйлдлийн төлөө уучлалт гуйх нь шударга бөгөөд зоригтой үйлдэл.
Орхиж сурах
Өөрт таагүй, сөрөг харилцааг эцэслэж, орхиж сурах нь чухал. Орхиж, орхигдохын аль нь ч бай харилцаа бүрийн төгсгөл амаргүй байдаг. Гэвч түүнийг туулаад гарахаас өөр аргагүй, тэгж чадвал алсдаа эм болно гэдгийг ухаардаг юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх