Япон Улсын Чиба хотод зохион байгуулж буй математикийн олон улсын олимпиадад Дэлгэрдалайн Энэрэлт алтан медаль хүртсэн болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тус олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоосон байна. Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.
Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр 15:00 цагт болох юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх