Хормын дотор уйлж, гуниглуулж бас хөөрч, догдлох мэдрэмжийг М.Пүрэвмаагийн зохиолууд танд өгөх болно. Яг л чин сэтгэлийн ярилцлага шиг… Хаврын гэгээн өдрүүд, өвлийн шинэхэн цас мэт. Намрын шаргал навчис, зуны намуухан орой шиг л… Яруухан бас тансаг мэдрэмжийг та түүний зохиолуудаас мэдрэх болно.
Зохиолч Пүрэвмаа 1987 онд айлын ганц охин болж Улаанбаатар хотод мэндэлсэн. Бага байхдаа махлаг, биерхүү охин байсан учир үеийн хүүхдүүд байжээ. Ийн тэрээр маш богино хугацаанд өөрийгөө шаргуу дайчилж “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч болж чадсан. Тэрээр загварын салбарт хөл тавьснаасаа хойш дизайнеруудын хамгийн хайртай загвар өмсөгч болж “Сахиусан тэнгэр” хэмээн өөрийн орон зайг бий болгож чадсан.
Харин 2011 онд түүний амьдралд золгүй явдал тохиолдон хөл дээрээ босох найдваргүй хэмээн оношлогдсон. Хүнд ослын дараа зохиолч бүсгүй өөрийн анхны номоо бичин, уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д ажиллахын зэрэцээ 2013 онд “Wheelchair fashion show” зохион байгуулан загварын тайзнаа дахин хөл тавьсан.
Анхны номоо 2014 онд бичиж, түүнээс хойш “Сахиусан тэнгэрүүд”, “Цэцгэн титэм” зэрэг өөрийн бодит түүхээс сэдэвлэсэн номуудаа уншигчдын хүртээл болгосон. Мөн өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх ном зохиолуудыг бичдэг нь түүний том онцлог.
Пүрэвмаад нэг увидас бий. Түүний зохиолууд тэвэрч чаддаг. Сэтгэлээр унасан эсвэл ямар ч урам зориггүй болсон үед түүний зохиолууд танд туслах болно. Амьдралд хайртай бөгөөд аливааг олон талаас харж, тэвчээртэй байхыг та түүний зохиолуудаас сурна гэдэгт итгэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх