Шантарсан үедээ үзэх 7 к-драма


Т.Хулан | YOLO.MN
2023-02-24

Хааяа бид хийж буй зүйлээсээ эрч хүч мэдрэхээ больж, шантрах үе бий. Тэр үеэ тэнхээтэйгээр давж ард нь гарч чадвал бас нэгэн амжилт болно. Ингээд шантарсан үед сэтгэл сэргээж, эрч хүчээр хөглөх он оны шилдэг солонгос цувралуудаас санал болгож байна.

1.Itaewon Class (2020)

Нийгмийн шударга бус тогтолцооноос болж хүндхэн амьдралтай нүүр тулсан Пак Саерой сургуулиасаа хөөгдөж, аав нь нас барж, шоронд орсон ч шантралгүйгээр амьдралтай тэнцдэг. Суллагдсаныхаа дараа Саерой Итаевонд DanBam Pub нээж, удалгүй Жо И Соотой танилцан кино үргэлжлэнэ.

2. Start-Up (2020)

Start-Up киногоор та бидний амьдралын хамгийн том дайсан бол бид өөрсдөө буюу бидний өөртөө итгэх итгэл, хүлээлт, тэр байтугай өнгөрсөн үеийн хар бараан дурсамж амьдралыг бараан болгодог гэдгийг ойлгох болно. Биднийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэж сэтгэл зүрхнээсээ мэдэрснээр тэр оргил улам ойртоно гэдгийг энэ кино танд мэдрүүлнэ.

3. Record Of Youth (2020)

Карьерын өсөлт, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү киногоор та залуу насны эрч хүчний талаар өөрийн гэсэн үнэт зүйлийг олж харах болно. Амжилтад хүрэх хэдий чухал ч хэзээ ч буцааж авч чадахгүй цаг хугацааны үнэ цэнийг энэхүү киног үзээд нэгийг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

4. Fight For My Way (2017)

Заримдаа бид амьдралын хэцүү бүхэнтэй нүүр тулахдаа хүүхэд наснаа эргэж очихыг хүсдэг. Тэгвэл та уг киногоор бодол ямар хүчтэйг ойлгож, байгаадаа талархахын аз жаргалыг мэдрэх болно.

5.Navillera (2021)

 Мөрөөдөлтэй байвал нас зүгээр л тоо гэдгийг уг кино өгүүлдэг. Хэрвээ зорилгоо тодорхойлчихсон л бол амжилт ойрхон. Зөв зүйлээ олоод хийчихвэл жам ёсоороо бүх зүйл байр байрандаа ордог тухай уг киноноос хүлээн авч үзээрэй.

6. Hospital Playlist (2020)

Уг кино нь анагаахын сургуулиасаа эхлэн нөхөрлөсөн залуучуудын шантаршгүй хүсэл мөрөөдлийн талаар өгүүлдэг. Амьдралд тулгарсан бүхий л асуудлыг өөртөө итгэлтэйгээр даван туулах эдгээр залуус таны зорилгодоо хүрэх аян замд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

7. Dream High (2011)

Тэнгэрт гялалзах тодоос тод од болох хүсэл зорилготой урлагийн сургуулийн сурагчдын амжилтад хүрсэн түүхийг энэхүү кино өгүүлэх болно. Хэдийгээр од болоход хангалттай сайн өгөгдөл байхгүй ч зүрхэндээ тээсэн мөрөөдлөөрөө жигүүрлэх эдгээр залуусын түүхээр аялснаар сэтгэлийн гүндээ нуугдах бяцхан аз жаргалыг олоход тань тусална.

#Кино урлаг