Дунд тархинаас гарах гайхалтай хариу үйлдлүүдийн нэг нь айдас. "Гайхалтай" гэсний учир нь дунд тархи логикгүй буюу аливаа зүйлийг зөн совингоор мэдэрч хүлээж авдагтай холбоотой юм. Та бид харанхуйгаас, аалзнаас, сүнс чөтгөрөөс айдаг шиг хорвоо дээр маш сонин айдсын төрлүүд бий. Ингээд тэдгээрээс сонирхуулъя.
Айдас
Шувууны айдас: Энэ нь шувуудаас айх айдас бөгөөд зарим хүмүүс бүр өднөөс ч айдаг байна.
Мусо айдас гэдэг нь хулганаас айх айдас юм.
Нислэгийн айдас: Маш түгээмэл байдаг айдас бол нислэгийн айдас юм.
Техно айдас: Энэ нь гар утас, компьютер, робот гэх мэт технологиос айх айдас юм.
Аалзнаас айх айдас: Энэ нь төрөл бүрийн аалзнуудаас айх айдас бөгөөд маш нийтлэг байдаг.
Загаснаас айх айдас: Энэ нь маш ховор төрлийн айдас юм.
Давчдах айдас: Олон хүнтэй газарт гарах гарцгүй, давчуу мэт санагдах нэгэн төрлийн айдас.
Дээрх айдсууд шиг логикгүй, тайлбарлахад төвөгтэй айдсууд олон бий.
Мөн ташрамд дурдахад айдсаас гадна дунд тархинаас гарах бас нэгэн үйлдэл бол мухар сүсэгт итгэх юм. Маш олон хүмүүс мухар сүсэг, шашныг сүсэглэн биширдэг. Шат болон ац модны доогуур явах, мягмар гарагт хол замд гарахаас цээрлэж ямарваа зүйлийн цаад учир шалтгааныг мэдэлгүйгээр муйхраар итгэдэг. Олон хүн “Би авто машины осолд орж байгаагүй” гэж хэлэхээс зайлсхийдэг шалтгаан нь үүнийг хэлж байх үедээ өөрийнхөө осолд орох магадлалыг өсгөж байгаа юм шиг мэдрэмж төрдөгт оршино. Ингэж бодох логик үндэслэл байхгүй гэж үздэг.
Эдгээр айдас болон хувь хүний шашин шүтлэг, аз, азгүйтэл гэх мэт логикгүй гэж үзэх үйлдлүүдийг дунд тархи удирддаг байна. Харин үг хийгээд бодлыг өөрийн гэсэн энерги, хүчийг агуулдаг гэж үздэг үзэл санаа сүүлийн үед түгэн дэлгэрч байна. Монголчууд “Амны билгээс Ашдын билэг” хэмээн сургадаг ч үүнтэй холбоотой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх