Солонгосын найрал хөгжмийн удирдаачаар робот ажиллажээ


А.Номин | YOLO.MN
2023-07-03

БНСУ-ын үндэсний найрал хөгжмийн тоглолтод тус улсын Технологийн их сургуулиас бүтээсэн EveR 6 нэртэй андройд робот удирдаачаар ажиллав. Найрал хөгжмийн тоглолт таван хэсгээс бүрдсэн ба гурвыг нь тус робот удирджээ.

Робот үндэсний театрын тайзнаа гараад үзэгчдэд бөхийн ёсолж, хөгжмийн хэмнэлийг гарынхаа хөдөлгөөнөөр удирдсан байна. Хамт удирдаж байсан удирдаач “Роботын гарын хөдөлгөөн миний төсөөлснөөс ч илүү нарийвчлалтай байсан” хэмээн магтсан.

Харин тус робот хөгжмөө сонсож чадахгүй нь сул тал байв. Тус тоглолтыг үзсэн үзэгчдээс “Роботын хөдөлгөөн анхан шатны түвшинд байсан. Түүнд нэмэлт сайжруулалтууд хийх шаардлагатай. Хөгжмөө мэдрэхэд туслах хиймэл оюун ухаан суулгавал ганцаараа тоглолт удирдах чадвартай болох байх” гэсэн санал хэлжээ.

#Мэдээ