Солонгос алдартнуудын жингээ хасах аргаас суралцах 4 тип


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-28

Урин дулаан ирж, шорт майкаа өмсмөөр байвч өөрийн бие галбиртаа нэг л итгэл муутай байгаад байна уу? Жаахан турж, жингээ хасъя гэсэн ч хэрхэн, хаанаас эхлэхээ мэдэхгүй яваа юм биш биз? Тэгвэл энэ нийтлэлийг заавал уншаарай.

Солонгосын алдартнуудын дунд сайхан биеэрээ алдаршсан хэд хэдэн айдол байдгийн нэг нь яах аргагүй SISTAR хамтлагийн гишүүн Soyou. Тэр өөрийн хэрхэн турж, жингээ хассан, сайхан биетэй болсон тухайгаа ярьж зөвлөснийг хүргэж байна.

1. Хоолны төлөвлөгөө зохиох

Эхний алхам бол ердийн хоолны дэглэмээс хол зөрөхгүй өөрийн гэсэн хоолны төлөвлөгөө гаргах явдал юм. Өөрийн иддэггүй болон идэж чадахгүй зүйлсийг оруулалгүй, шим тэжээл ихтэй, калори, нүүрс ус багатай бүтээгдэхүүнүүдийг жагсааж, өглөө өдөр орой гэсэн цагийн хуваарьт оруулна.

Хэрэв хоолны дэглэм хэтэрхий хэцүү, боломжгүй зүйлсээр олон байвал процесс нь хэцүү байх болно.

2. Бүх хоолоо идээрэй

Өдөрт заавал гурван удаа хооллоорой. Ингэхдээ хангалттай уураг авах ёстой шүү.

3. Өдрийн хоолоо өөрөө хий

Хэрэв та гэртээ хоол хийдэг, ажил дээр өдрийнхөө хоолыг гэрээсээ бэлдээд авчирдаг нэгэн бол, болбол дэглэм барих илүү амар байх болно. 

4. Хоолны өдрийн тэмдэглэл хөтөл

Идсэн бүхнийхээ зургийг авах эсвэл бичиж болно.

Фит болох аялалд чинь амжилт хүсье.

Эх сурвалж: Koreaboo

#Зөвлөгөө