MAMAMOO хамтлагийн Хваса Солонгосчуудын гэрлэлтийн талаарх шулуун шударгаар байр сууриа илэрхийлж, олны анхаарлыг татсан яриа өрнүүлжээ.
YouTube сувгийн Narae’s Kitchen сувгаар гарсан бичлэгт тэрээр Хан Хе Жин, Пак На Рэ нарын алдартнуудтай илэн далангүй ярилцсан байна. Энэ үеэр Хваса Солонгос дахь гэрлэлтийн асуудлын төвөгтэй байдлын талаар болон бусад орнуудын гэрлэлтийн талаарх хандлагын ялгааг онцолжээ.
“Бусад улс оронд арай илүү чөлөөтэй байдаг. Гэтэл Солонгост гэрлэлтийн талаарх үзэл бодол одоо хүртэл нэлээд хуучинсаг хэвээрээ байгаа, тийм биз? гэж тэрээр ярьжээ.
Түүнийг энэ хандлагыг өөрчлөхийг зорьж байгаа эсэхийг асуухад, энэ нь түүний мөрөөдөл гэж хэлжээ.
Мөн тэрээр нийгэм хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэй талаар өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Рианна, Бейонсе нар жирэмсэн үедээ хүртэл тайзан дээр гарч, өөрсдийн уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж байгааг дурдсан бөгөөд Солонгос ч үүнтэй ижил хандлагатай болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Жишээлбэл, Рианна, Бейонсе хоёр жирэмсэн байхдаа ч тайзан дээр гараад дуулсаар байдаг. Гэхдээ хүмүүс тэднийг зүгээр л Рианна, Бейонсе гэж хардаг. Тэд бол уран бүтээлчид. Би Солонгос иймэрхүү байдлаар илүү чөлөөтэй болохыг хүсэж байна. Хүмүүс гэрлэлтийн талаарх сөрөг үзэлд баригдахгүй байгаасай гэж бодож байна. Сайн хүнтэй учирвал, зүгээр л хүссэнээрээ чөлөөтэй амьдрах нь зүгээр шүү дээ.”
Хвасагийн хэлсэн үгс бол Солонгосын уламжлалт гэрлэлтийн талаарх үзэл бодлын эсрэг зоригтой байр суурь илэрхийлсэн зүйл юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!