Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэтгэлэг олгох шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор олгоно.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгох үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газраас 3 дахь удаа зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 11540 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс хүлээн авч хянах, шалгах ажиллагаа эхэлж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх