“Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийг зарлалаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-06-22

Зориг сангаас жил бүр Тайваний Ардчиллын сантай хамтран зохион байгуулдаг “Democracy summer camp” хөтөлбөр 8 дахь жилдээ болох гэж байна.   

Хөтөлбөрт хамрагдсанаар:  

  • Ардчиллын үнэт зүйлс, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд тулгамдаж буй асуудлын талаарх сургалтад хамрагдаж, ойлголтой нэмэгдүүлэх 
  • Багаар ажиллах, манлайлах, нийгэмд өөрийгөө таниулах ур чадвараа нэмэгдүүлэх 
  • Танилын хүрээгээ тэлж, нэр хүндтэй төлөөлөгчдийн лекц, сургалт, семинарт хамрагдах 

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны оюутан байх 
  • Их сургуулийн 1 дүгээр курсээ төгссөн байх 
  • Хөтөлбөрт 2023 оны наймдугаар сарын 11-ээс 23-ны хооронд хамрагдах боломжтой байх 
  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх 
  • Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрийгөө сорих, бусдаас суралбах чин хүсэл эрмэлзэлтэй байх 

Өргөдөл хүлээн авах:  

2023 оын долдугаар сарын 1-ний өдрийн  23:59 цаг хүртэл хүлээн авна. 

ЭНД дарж бүртгүүлээрэй.

Эх сурвалж: Зориг сан 

#Мэдээ