Cigarettes After Sex хамтлагийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-06-22

Нийтлэлийн өмнөх дугаарт бид к-поп охидын хамтлаг болох NewJeans хамтлагийн охидын талаар болон тэдний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад тун удахгүй Монгол улсад зочлох Cigarettes After Sex хамтлагийг онцолж байна. 

Cigarettes After Sex хамтлаг нь 2008 оноос урлагийн салбарт хөл тавьсан ба тэдний “Nothing’s Gonna Hurt You Baby” дуу нь хамгийн анх хит болжээ.

Тэд  анхны бие даасан цомгоо 2015 онд “Affection” нэртэйгээр гаргасан. 

Ингээд тэдний зарим дууны далд утгаас хүргэж байна.

Sweet 

Хайртай түүнийхээ бичлэгийг үзэж, гоо үзэсгэлэнг нь биширч буйгаа илтгэдэг. Уг дуу бол хариу нэхээгүй хайр, итгэл, үнэнч байдлын захиас юм. 

Apocalypse 

Дууны утгыг хоёр янзаар тайлбарлаж болно. Эхний утга нь дурлал бол зовлонтой зүйл буюу харилцааны явцад сэтгэлийн шарх ямар нэгэн байдлаар үүсэж л таарна гэх утгыг илэрхийлдэг. Харин нөгөө утга нь эргэн тойрондоо хэт баригдсан мэт санагдаж, амьдралын хүсэл эрмэлзэлгүй болсны улмаас хаашаа ч хамаагүй нүүж, аялахыг хүссэн нэгний тухай гэж таамаглаж байна. 

K. 

Хос хоёрт хол зай хамгийн хэцүү шалгууруудын нэг. Энэхүү дуу нь холын зайн харилцааг даван туулж буй хүн бүрд зориулсан дуу. Дууны мөртүүд тэдний аз жаргалтай байсныг илэрхийлэхийн зэрэгцээ биеэ дахин харахыг хүсэж буйг өгүүлэх аж. 

Heavenly 

Энэхүү дуу нь хайрт хосууд бодит ертөнцөөс тасарч, зөвхөн өөрсдийн ертөнцөд хамтдаа байж чадах гүн гүнзгий холбоог олох хүслийг илэрхийлдэг.

#Дуу хөгжим