Ухаантай хүн ганц бие байх тохиолдол өндөр байна


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-06-16

Сүүлийн үед ухаалаг хүмүүс ганц бие байхыг сонгож буй гэнэ. Тодруулбал хэд хэдэн судалгааны үр дүнд оюуны өндөр чадвартай хүмүүс ганц бие хэвээр үлдэх магадлал өндөр байдаг гэсэн байна. Тэгвэл тэд яагаад ганц бие байхыг сонгож буйг тайлбарлах гэж оролдъё.  

Өндөр стандарт ба олон сонголт 

Ухаалаг хүмүүс ихэвчлэн танин мэдэхүйн мэдрэмж өндөртэй байдаг бөгөөд юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Тэд өөрсдийн хэрэгцээ, зорилго, үнэт зүйлсийн талаар тодорхой ойлголттой хүнийг хосоороо хайдаг гэдгийг судалгааны үр дүн харуулжээ. Иймээс тэд өөрт нь тохирох хосоо хүлээж удаан хугацаанд ганц бие амьдардаг байна. 

Зорилгодоо хүрэх 

Ухаалаг хүмүүс хувийн болон мэргэжлийн карьертаа ихээхэн ач холбогдол өгдөг. Тэд хүсэл эрмэлзэл, боловсрол, хувийн өсөлт хөгжлийг эрэмбэлж, эдгээрт цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулдаг. Тиймээс ухаалаг хүмүүс урт хугацааны харилцааг хайхаасаа өмнө хувийн ололт амжилтад цаг заваа зориулахыг эрмэлзэх аж. 

Хүн хоорондын харилцаа 

Оюуны өндөр чадвартай хүмүүс тэдний сонирхлыг хүндэтгэдэггүй, сэтгэл хөдлөлөө хуваалцдаггүй хүмүүстэй харилцах хүсэлгүй байдаг. Энэ нь тэдэнд тусгаарлагдсан мэдрэмжийг өгдөг учир удаан хугацаагаар ганц бие амьдардаг байна. 

Нийгмийн хэвшмэл ойлголт 

Ухаалаг хүмүүсийг олон нийт сэтгэл хөдлөлгүй, хэнхэг, амьдралын ухаангүй гэх мэт буруугаар дүгнэх нь бий. Эдгээр хэвшмэл ойлголт нь саад бэрхшээлийг үүсгэж, тэдний харилцааг сааталд оруулдаг аж.  

Бие даасан байдал 

Ухаалаг хүмүүс ихэвчлэн бие даасан байдлыг эрхэмлэдэг. Тэд тууштай харилцаанд орохоосоо илүүтэйгээр хувийн өсөлт, бие даасан байдлыг чухалчилдаг гэнэ. 

Эх сурвалж: awarenessact.com 

#Сонин хачин