Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Надтай байхдаа ганц боддог юм нь "том хүний зүйл"
Сайн байна уу би одоо 16-тай...
Найз банди маань юм л бол хөхөнд минь хүрээд бэлгийн зан үйл шаардаад байдаг болчихлоо. Уг нь их хүн чанартай сайхан сэтгэлтэй хүүхэд л дээ. Гэхдээ надтай харьцаж байгаа байдал нь ерөөсөө сэтгэлд хүрэхгүй байна. Надтай байхдаа ганц боддог зүйл нь том хүний зүйл. Надад ямар ч сэтгэл гаргадаггүй халамжгүй хэрнээ нялуураад л байдаг өөрт нь “энэ чинь болохгүй байна, таалагдахгүй байна” гэж хэлэхээр “засна аа” гээд л яг тэр хэвээрээ байх юм. Уг нь би бусад хүүхдүүд шиг тийм гоёоор гэнэн цагаахнаар үерхэхийг хүссэн ч ийм байдалтай хоёр жил болчихлоо. Энэ жинхэнэ хайр мөн үү? Би зөв хүнтэйгээ үерхэж байна уу? Салсан нь дээр үү? Салах гэхээр сэтгэл хоргодоод үгүйлээд буцаад л нийлчих юм.
Ийм байдалтай өшөө удаж болох уу? Бас би найз бандитай болохоосоо өмнө нэг эрэгтэй найзтай байсан юм л даа. Үнэхээр хүүхэд шиг ухаалаг элдэв юм боддоггүй маш сайн хүүхэд байсан. Би талтай тэр ч надад сайн байсан юм. Хүнтэй үерхсэнээс минь хойш харьцхаа больчихсон. Үнэхээр надад сэтгэл гаргаж чаддаг байсан. Магадгүй би найз хөвгүүнээ тэр хүүхэд шиг болгох гэж хичээгээд байгаа байх. Бид нэг ангид сурдаг. Тэр хүүхэдтэйгээ ядаж зүгээр л найзууд болмоор байгаа ч бүтэхгүй юм шиг байна. Би одоо яах вэ? Заавал хариулж өгч туслаарай гуйж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чиний төлөө үйлдлээ засч байгаа эсэхийг нь анзаараарай
Жинхэнэ хайр гэдэг бие биетэйгээ заавал дотно харилцаанд орох ёстой гэсэн үг биш юм. Мэдээж өсвөр насны эрэгтэй хүүхэд бүрт найз хөвгүүнд чинь илэрч буй шиг хүсэл бий болдог боловч найз хөвгүүний чинь хувьд тухайн үед чиний хүслийг сонсож шийдвэрийг чинь эсэргүүцэлгүй ойлгох нь чухал юм. Тэр чамд юу хүсэж байгаагаа чөлөөтэй илэрхийлж байгаа шиг чи ч мөн адил ямар бодолтой байгаагаа илэрхийлж харилцан ойлголцох хэрэгтэй. Хэрэв чамайг ойлгохгүй байвал энэ нь чамайг бус өөрийнхөө бодлыг илүүд үзэж байгаа хэрэг.
Зөвхөн нэг нь шаардлага тавьж, нөгөө нь биелүүлэх нь хосын эрүүл харилцаа биш гэдгийг санаарай. Тэгээд ч дотно харилцаа гэдэг хоол идэх газраа сонгож байгаатай адил хялбархан асуудал биш шүү дээ. Дээр дурдсанчлан алдаа дутагдлаа ч бас чиний төлөө үйлдлээрээ засарч байгаа эсэхийг нь анзаараарай. Хэрвээ өөрийгөө үйлдлээрээ засаж чадвал чамайг хүндэлж чадаж байна гэсэн үг. Үүнээс гадна та хоёр бие биетэйгээ байхдаа цаашид хэрхэх талаараа ярилцаж, нэг нэгнийхээ буруу алдааг хамтдаа засч, илүү сайн байхад төвлөрдөг эсэхээ ч мөн бод. Хэрэв тийм биш бол та 2 хэн хэнийхээ цагийг хий дэмий үрээд байна.
Харин найзын чинь хувьд сайтар ярилцаж, яагаад өөртэй нь хамт байхгүй байгааг, урд нь бие биедээ санаа тавьдаг байдал юунаас болоод үгүй болсныг харилцан ярилцахгүй л бол хэзээ ч асуултынхаа хариуг чи олохгүй гэдгээ санаарай. Таамаглал бол жинхэнэ хариулт биш шүү. Ингээд хоёр асуудлыг бие даан зөв шийдвэрлэнэ гэдэгт чинь итгээд, амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх