Чихэвчээ зүүж дуу сонсоод чимээ шуугианаас тасрах нь хаа ч явсан найзтайгаа байгаа мэт дотно мэдрэмж төрүүлдэг. Гэсэн хэдий ч чихэвчийг хэт чанга болон байнга сонсох нь бидний сонсголд сөргөөр нөлөөлж, мэдрэлийн эсийг гэмтээх хор уршигтай. Орчин үед залуус загварлаг хувцаслалт, брэндийн гар утас, чинээлэг байхаас “Өөртөө хайртай байх”-ыг илүүд үзэх болсон. Ингээд Yolo.mn чихэвчний тухай мэдвэл зохих зүйлсийг хүргэж байна.
Яагаад чихэвч аюултай гэж?
Юун түрүүнд мэргэжилтнүүд яагаад "Чихэвчнээсээ сал" гэж зөвлөдөг тухай тайлбарлая. Бид орчлонгийн олон дуу авиаг чихээрээ ялгаж сонсдог бөгөөд чих нь хэт чанга чимээнд мэдрэмтгий эмзэг эрхтэн юм. Гэтэл чихэвч чихний дотор орж, сонсголын эрхтнүүдтэй нягт холбогддог байна.
Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэнээс дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг аж.
“Японы судалгаагаар авто замаар чихэвчтэй явж байгаад авто замын осолд орвол тухайн хүний буруу гэж хуулинд заажээ”
Тэгвэл чихэвчийг хэрхэн зүй, зохистой хэрэглэх вэ ?
60/60 дүрмийг баримтлах
ДЭМБ-ын судалгаагаар чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа дууны түвшинг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй.
Хэрэв та үүнээс чангаар сонсохыг хүсвэл 30 минутаас хэтрүүлж болохгүй. Энэ дүрмийг хэвшүүлж чадвал та сонсголоо бүрэн хамгаалж чадна гэсэн үг.
Шуугиан ихтэй газар чихэвч ашиглахгүй байх
Шуугианаас давж давхар хөгжим сонсох нь чихэнд болон мэдрэлийн эсэд маш их ачаалал өгч, сонсголын эрхтэнг гэмтээх эрсдэлтэй.
Олон нийтийн газарт чихэвч хэрэглэхгүй байх
Ялангуяа гарцаар гарах, гудмаар алхах үедээ чихэвч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ нь таныг осол, аваарт өртөхөөс урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл болно.
Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Эхлээд та бүхэн тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай. Хэрэв та хүчээр ч хамаагүй өөрийгөө нам хөгжимд дасгавал удалгүй муу зуршлаа хаях болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх