"Тэр намайг буруугаар ойлгоод одоо харьцахаа байчихлаа"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнд өөрийгөө ойлгуулж хамт баймаар байна

Тэр миний хэлснийг “үгүй” гэж ойлгоод дараа нь зүгээр найз байя гэсэн ч тэр одоо надтай бүр ч юм ярихаа ч больсон

Сайн байна уу? Би 13 настай. Нэгэн хөвгүүн надад өмнө нь хоёр ч удаа үерхэх санал тавьсан боловч би түүнд зөвшөөрсөн. Гэхдээ тэр миний хэлснийг “үгүй” гэж ойлгоод дараа нь зүгээр найз байя гэсэн ч тэр одоо надтай бүр ч юм ярихаа ч больсон. Өөрөөр хэлбэл тэр өмнө нь надтай маш сайхан харьцдаг байсан ч харин одоо тэгэхээ больсон. Яг үнэндээ би түүнд өөрийгөө ойлгуулж хамт баймаар байна. Түүнд би сайн болчхож. Одоо яах вэ надад туслаач.


ЗӨВЛӨГӨӨ: Зарим зүйлс чиний хүссэнээр болохгүй байвал эвлэрэх замыг сонгох нь дээр  

Нүүр тулж ярилцаад ийм асуудал үүссэн бол чи аль болох хуучнаараа харилцахыг хичээж, өөрийгөө өөрчлөхгүй байх дээр анхаарч үзэх хэрэгтэй.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн түрүүнд та хоёр үерхэх саналаа бодит харилцаж байгаад хэлэлцсэн үү, эсвэл чат эсвэл мессежээр бичиж ойлголцсон уу гэдэг нь чухал байна. Орчин үед хүмүүс ихэнхдээ бодит харилцаагаар бус утас, компьютерын цаанаас асуудлаа шийдэх гэдэг болсон. Гэтэл энэ нь маш буруу буюу хүмүүс бие биенээ сайн ойлгоход саад болж байдаг гэдгийг анхаараарай. Тиймээс чиний хийх эхний алхам бол чиний хэлсэн зүйлийг тэр буруугаар ойлгоход алсын зайны харилцаа нөлөөлсөн үү гэдгийг бодоод, хэрэв тийм бол нүүр тулж уулзаад өөрийгөө илэрхийлж хэлээд үз, хэрэв хэлэхгүй энэ хэвээрээ яваад байвал олон жил шаналж өөрийгөө буруутгаж явах болно шүү дээ. Харин нүүр тулж ярилцаад ийм асуудал үүссэн бол чи аль болох хуучнаараа харилцахыг хичээж, өөрийгөө өөрчлөхгүй байх дээр анхаарч үзэх хэрэгтэй. Тэгээд ч асуудал дээрдэхгүй бол бодит байдалтай эвлэрч, түүнийг явуулахаас өөр аргагүй. Хүн бүр бидний хүссэнээр байдаггүй шүү дээ, тиймээс зарим зүйлс чиний хүссэнээр болохгүй байвал эвлэрэх замыг сонгох нь дээр.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #LOVE #Teenagers