Монгол Улс дугуйн спортын ДЭЛХИЙН АВАРГАТАЙ боллоо


Цэцээ | YOLO.MN
2016-07-22

Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Б.Тэгшбаяр алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга боллоо. smiley

ОУХМ Б.Тэгшбаяр дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байна. yes

Тэрээр тус тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарьт хийжээ.

"Би маш их баяртай байна. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа Швейцарьт хийсэн маань надад маш их тус боллоо" гэж Б.Тэгшбаяр хэллээ.

#дугуйн спорт