ХасБанк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-11-14

Питер Морроу нь 2015 оны 7-р сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсгалыг хүндэтгэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 7 дахь жилдээ уламжлал болгон зарлажээ.

ТЭТГЭЛЭГИЙН ЗОРИЛГО:

Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, дата аналист, мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банканд ажиллах хүсэл сонирхолтой, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах.  

ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАНА:

  • 2 сая төгрөгийн сургалтын төлбөр;
  • ХасБанканд дадлага хийх боломж.

ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧ ОЮУТАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Сурлагын голч дүн 3.0-аас дээш;
  • Нийгэм, олон нийтийн ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцдог;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /анкетыг эндээс татаж авна уу/;
  • Сургуулийн тодорхойлолт, дүнгийн баталгаат хуулбар;
  • Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагналын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Өөрийнхөө тухай болон яагаад уг тэтгэлэгт хөтөлбөрт хандаж байгаагаа илэрхийлсэн видео бичлэг /2 минутаас хэтрэхгүй/.

Жич: Файлын хэмжээнээс хамааран имэйл ирэхгүй байж болзошгүй тул материалуудаа google drive болон youtube сувагт байршуулан, хандах эрхтэйгээр холбоосыг илгээх боломжтой. 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Тэтгэлэг хүсэгчийн материалыг зөвхөн recruiter@xacbank.mn имэйл хаягаар хүлээн авна. 

Материал хүлээн авах хугацаа: 2022.11.19-ний өдрийн 18:00 цаг хүртэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН Ү Е ШАТ:

ХОЛБОО БАРИХ:        

Төв банкны 7577-1888/дотуур дугаар 802/, 

Материалаа илгээх хаяг: recruiter@xacbank.mn

ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГ ЗАРЛАХ

Шалгарсан 5 оюутныг ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлж, тэтгэлэг олгоно.

#Мэдээ