Нью Жерсигийн коллежийн тусгай хэрэгцээт оюутан сургуулиа төгсөхөд түүний туслах нохой мөн адил диплом авчээ.
Жастин хэмээх туслах нохой төгсөлтийн үеэр Сетон Холл их сургуулийн ерөнхийлөгчөөс өөрийн дипломоо гардан авч буй мөч олны хайрыг булааж, хүмүүсийн нижгэнэсэн алга ташилтад нохой урамшин ихэд баярлажээ.
Тэрбээр өөрийн эзэн Грейс Марианигийн хамт дипломоо гардан авч, сургуулиа төгсөж буй бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд анх нийтэлжээ. Жастин Марианид туслах төдийгүй эзнийхээ бүх хичээлд хамт суусан ирцээ бүртгүүлсэн баримтыг үзүүлэхэд хүмүүс чангаар уухайлан баяр хүргэв.
Эзэн Мариани Боловсролын шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн ба түүний зорилго бол бага болон тусгай боловсролыг түгээх заах юм. Жастиныг Лонг-Айленд дахь "Нохойн хамтрагчид" ашгийн бус байгууллагаар дамжуулан хүлээн авснаас хойш тэд үргэлж хамт байх болжээ. Дөнгөж 6 настайдаа коллеж төгссөн Жастин бол шаргал Лабрадор-Голден ретриверийн эрлийз нохой юм.
Төгсөлтийн ёслолд PepsiCo компанийн гүйцэтгэх захирал асан Индра Ноойи болон Украины Грек Католик сүмийн Филадельфийн хамба лам Борис Гудзиак нар тэдэнд хүндэтгэл үзүүлжээ.
Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах нохойн гүйцэтгэх үүрэг их байдаг. Тэд газар унасан зүйлийг нь авч өгөх, замчлах, гэнэт бие нь муудахад танихгүй хүнээс тусламж хүсэж хуцах, сэтгэл санааг нь өргөх гээд хамтрагч төдийгүй найз шиг нь байдаг аж.
Эх сурвалж: CBS News
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх