XO Kitty-ийн KISS жинхэнэ сургууль уу?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-05-24

Netflix-ийн To all the boys I have loved before цувралын гол дүр Лара Жиний дүү Киттигийн адал явдлын тухай өгүүлэх XO, Kitty цуврал гарсан даруйдаа хит боллоо. Цуврал олон асуулт дагуулж буйгаас Киттигийн сурдаг Солонгосын KISS буюу Korean independent school of Seoul бодитоор оршдог эсэх олон хүний анхаарлыг татаад байна.  

Уг цувралд Китти эмээ өвөөгийнхөө дээврийн өрөөг цэвэрлэж байхдаа, нас барсан ээжийнхээ зургийн албумыг олдог ба ээж нь яг түүний насан дээр байхдаа Солонгос дахь хувийн сургуульд сурч байсныг олж мэддэг. Гэтэл тухайн сургууль нь түүний найз залуу Dae-ийн сурч буй сургууль болж таарах ба тэр энэ бүхнийг хувь тавилан хэмээн итгэсээр тухайн сургуульд сурахаар шийднэ. Цувралыг үзэж байхдаа та ийм тансаг гоё сургууль үнэхээр байдаг юм болов уу, гэж бодох байх. 

Тэгвэл KISS жинхэнэ сургууль уу? 

Харамсалтай нь Солонгост ийм сургууль байхгүй. Сургууль бол зохиолч Женни Хан болон зохиолын багийн зохиосон сургууль юм. Гэхдээ Сөүлд яг үүнтэй төстэй нэг сургууль байдаг нь Korean international school буюу KIS юм.  

Кино багийнхан маш олон өөр газар зураг авалтаа хийсэн учир яг хаана гэдэг нь тодорхой бус хэдий ч сургуулийн гадна зураг авалтыг Уйван дахь Кайвон урлаг, дизайны их сургууль (Kaywon University of Art & Design)-д авчээ. Мөн цувралын 9 дүгээр ангид урлагийн тоглолт гардаг хэсгийг нь Чонан дахь Солонгосын Тусгаар тогтнолын ордонд (Independence Hall of Korea) хийсэн байна.  

Эх сурвалж: Netflixlife.com 

#Кино урлаг