Сургуульд орсон цагаасаа эхлээд сурагчдын заавал судлах шинжлэх ухааны нэг бол МАТЕМАТИК-н хичээл билээ. Математик бол бүтээлчээр сэтгэж, шинжлэн судлах чадварыг тань хөгжүүлэх, дэлхий нийтийн судлагдахуун яах арагагүй мөн. Гэхдээ л заримдаа математикийг ойлгох үнэхээр хүнд байдаг. Тийм үү? Тэгвэл танд уг шинжлэх ухааныг ойлгоход дэм болох дараах аппликейшнүүдийг санал болгож байна.
1. Microsoft Math
Microsoft Math нь математик, байгалийн ухаан, технологийн холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, хэрэглэгчид боловсрол олгоход зориулагдсан онцлог шинж чанаруудыг агуулдаг. Аппликейшн нь график тооцоолуур, нэгж хөрвүүлэгч гэх мэт хэрэгсэлтэй. Үүнд гурвалжин, тэгшитгэл шийдэгчийг асуудал бүрд алхам алхамаар шийдвэрлэх боломжийг олгоно.
Уг аппликейшн хэрэглэгчдээсээ эерэг сэтгэгдлүүд авсаар байгаа бөгөөд математикийн онлайн багш л гэсэн үг. Мөн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэрэглэгчид тайлбарлах талаар урьдчилж алгебр, тригонометр, тооцооллыг хийж болдог гэдгээрээ онцлогтой.
2. Cymath
Математикийн шийдэл нь хиймэл оюун ухаан, эвристик хослолоор ажилладаг тул уг аппликейшн математикийн бодлогуудыг багшийн хийдэг шиг алхам алхамаар шийдвэрлэдэг. Cymath нь математикийн шийдлүүдийн талаархи хайлтын талаар Google-ийн # 1-т байнга ордог бөгөөд Уг програм нь iOS App Store болон Google Play-ийн хамгийн алдартай боловсролын програмуудын нэг юм.
2016 онд анхны премиум бүтээгдэхүүн болох Cymath Plus-ийг гаргасан байна.
3. Bonus: Focus study room
Математикийн шийдэл нь хиймэл оюун ухаан, эвристик хослолоор ажилладаг тул математикийн бодлогуудыг багшийн хийдэг шиг алхам алхамаар шийдвэрлэдэг. Cymath нь математикийн шийдлүүдийн талаархи хайлтын талаар Google-ийн # 1-т байнга ордог бөгөөд Cymath програм нь iOS App Store болон Google Play-ийн хамгийн алдартай боловсролын програмуудын нэг юм.
2016 онд анхны премиум бүтээгдэхүүн болох Cymath Plus-ийг гаргасан байна.
4. Math Riddles
Энэхүү программ нь бусдаасаа ялгаатай бөгөөд логик тоглоомын төрөл аж. Танд эхний үеэс л эхлэн логик сэтгэлгээ шаардсан асуултуудыг тавих ба мэдэхгүй бодлогоо ч өөрөө оролдон мэддэг болж чадахаар хөгжилтэй программ юм.
5. MathPapa
Энэхүү аппликейшн нь бүх төрлийн тоог бодож гаргадаг гайхалтай програм юм. Үүгээр ч зогсохгүй энэхүү аппликейшн танд хариултанд хэрхэн хүрэх талаар алхам алхамаар тайлбарлаж өгнө.
Танд алгебрийн аргыг эзэмшиж, математикийн мэдлэгийн бат бөх суурийг бий болгоход тусална. Гэхдээ зураг авч болдоггүй сул талтай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх