Сүүлийн жилүүдэд манай улсаас Солонгос улсыг сонгон суралцаж, боловсрол дээшлүүлэхээр зэхэж буй оюутны тоо олширсоор байна. Ингээд энэ удаа Солонгос улсын шилдэг их сургуулиудыг танилцуулах болно.
1. KAIST
Солонгосын хамгийн шилдэг их сургуулиар Дэжэоны судалгаа, технологийн төвд байрлах KAIST шалгарсан байна. Анх 1971 онд эрдэм шинжилгээ, технологийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд өдгөө Дэлхийд 40-д жагсаж байгаа аж.
Энэхүү алдарт Seoul National University нь анх 1946 онд 10 институтийг нэгтгэж үүсгэсэн бөгөөд Солонгосын анхны үндэсний их сургууль гэдгээрээ алдартай билээ. Мөн шилдэг залуусыг төрүүлдэг төдийгүй Солонгосын хамгийн шилдэг 100 компанийн дөрөвний нэг нь SNU-г төгссөн хүмүүс удирддаг аж. Түүнчлэн төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлт болон оюутан, төгсөгч хоорондын харилцаа холбоо өндөр хэмжээнд байдаг гэнэ. (Тэнгэрийн гурван их сургуулийн нэг)
Одоогийн байдлаар Дэлхийд 36-д жагсаж байгаа бөгөөд 41 салбар, чиглэлийн мэргэжлээрээ шилдгүүдийн дунд багтжээ. Тухайлбал хими, эм зүй, механик инженерчлэл, спортын чиглэлийн мэргэжлүүд багтах гэнэ. Мөн 58 орны нийт 289 их сургуулиудтай хамтарч олон улсын судалгаа, шинжилгээ хийдэг гэдгээрээ алдартай юм.
Солонгосын “Тэнгэрийн гурван их сургууль”-ийн нэг Korea University нь 1905 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд Дэлхийд 86-д эрэмбэлэгдэж байна. Одоогийн байдлаар тэдний хоёр кампуст нийт 37,000 гаруй оюутнууд суралцдаг аж. Улсдаа олон улсын судалгаа, шинжилгээ, гадаад орны залуус руу чиглэсэн хөтөлбөрүүдээрээ хамгийн шилдэгт тооцогддог төдийгүй Солонгос руу суралцах гэж ирж буй нийт олон улсын залуусын 11 хувь нь тус сургуульд элсдэг гэнэ.
Yonsei University нь анх 1885 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Солонгосын хамгийн эртний хоёр дахь сургууль гэдгээрээ алдартай билээ. Одоогийн байдлаар Дэлхийд POSTECH-ийн ард 107-р байрт жагсаж байгаа ч олон улсын залуус руу чиглэсэн хөтөлбөр, тэтгэлэг, шүдний эмч, эм зүй, төрийн бодлого удирдлага гэх мэт чиглэлдээ Дэлхийн 50-т багтсан гэх тоо баримтууд нь тэднийг улсдаа 4-р байрт ороход нь тусалсан гэж ойлгож болно. Мөн улсдаа “Тэнгэрийн гурван их сургууль”-ийн нэг гэдгээрээ нэр хүндтэй юм.
Уг сургууль нь Seoul болон Wonju хотуудад кампустай бөгөөд тус хоёр кампуст нийтдээ 38,600 гаруй залуус байрладаг аж. Үүний дотор 4647 олон улсын оюутан суралцаж байна гэсэн судалгаа гарчээ.
Sungkyunkwan University нь анх 1398 онд Жозеон гүрний үед хааны зарлигаар нээгдэж байжээ. Өөрөөр хэлбэл Солонгосын хамгийн эртний их сургууль юм.
Одоогийн байдлаар уг сургууль нь Дэлхийд 100-д жагсаж байгаа бөгөөд механик инженерчлэл, мэдээллийн менежмент ба хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр Дэлхийн шилдэг 50-т багтдаг аж. Мөн Samsung компанитай хамтран Дэлхийн хэмжээний удирдагч, бүтээлч, судалгааны ажлыг бий болгох зорилгоор “Vision 2020” гэх хөтөлбөрийг эхлүүлсэн байна.
6. Pohang University of Science And Technology
Pohang University of Science And Technology нь одоогийн байдлаар Дэлхийд 83-т жагсаж байгаа бөгөөд технологийн чиглэлийн шилдэг сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогдох билээ. Мөн Hanyang University-тай адил Pohang хотын захад 400 акр талбай бүхий кампус нь Өмнөд Солонгос улсын анхны хос хэлхээтэй хотхон гэдгээрээ алдартай юм. Түүгээр ч зогсохгүй 25,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Tae-Joon Park дижитал номын сан гэх мэт олон төрлийн орчин үеийн байгууламжуудтай гэнэ. Тус номын сан нь ойролцоогоор 355,000 гаруй номын цуглуулга бүхий барилга аж.
Энэ удаад Hanyang University нь Өмнөд Солонгосын жансааны 7-д эрэмбэлэгдлээ. Тус сургууль нь одоогийн байдлаар Дэлхийд 151-т жагсаж байгаа бөгөөд Seoul хотод байршилтай аж. Мөн Hanyang University нь Кёнги-Дө мужийн Ansan хотод өөрсдийн гэсэн “ERICA” (Education Research Industry Cluster at Ansan) хэмээх кампустай бөгөөд салбарын хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай билээ.
Kyung Hee University нь гадаад улсын залуус руу чиглэсэн солилцооны хөтөлбөр, тэтгэлэг зэргийг хэмждэг шалгуур үзүүлэлтүүдээрээ мэргэжилтнүүдээс өндөр оноо авч чадсан ба энэ нь тэдний том давуу тал нь гэж ойлгож болно. Одоогийн байдлаар Дэлхийд 264-т жагсаж байгаа ба зочид буудал, нийгмийн судалгаа, хэл шинжлэлийн чиглэлээрээ Дэлхийд эхний 150-д орохоор томоохон хувийн сургууль юм.
Ewha Woman’s University нь 1886 онд нэгэн Методист номлогч үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө 22,600 гаруй эмэгтэйчүүд суралцдаг. Дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн их сургууль гэдгээрээ алдартай билээ.
Уг сургууль нь одоогийн байдлаар нийт 13 салбарын 70 гаруй чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг ба улсдаа улс төр, бизнесийн чиглэлийн шилдэг эмэгтэйчүүдийг бэлтгэдэг гэдгээрээ алдартай аж. Мөн 2019 онд тус сургууль нь Дэлхийд 319-т жагссан байна.
1960 онд Есүсийн нийгэмлэгийн тусламжтайгаар Seoul хотод үүсгэн байгуулагдаж байсан уг сургууль өдгөө улсдаа эрдэм шинжилгээ, либерал урлагийн чиглэлээрээ тэргүүлэгч нь аж. 2019 оны байдлаар Songang University-ийн хувьд Дэлхийд 435-т жагсаж байлаа. Мөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин өндөр, маш олон тэтгэлэг оюутнуудад өгдөг нь Солонгосын хамгийн шилдэг 10 их сургуульд багтахад тусалжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх