BTS V, BLACKPINK Jennie нарын болзооны цуурхлын эргэн тойронд


Б.Дариа | YOLO.MN
2022-08-25

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни болон BTS-ийн V хоёрын болзооны батлагдаагүй цуу яриа олон нийтийн анхаарлыг татсаар байна.

HYBE ч, YG Entertainment ч тэдний үерхэж буй эсэхт хариу өгөөгүй бөгөөд зарим арми, блинкүүд /BTS, BLACKPINK хамтлагийн фэнүүд/ цацагдаад буй зургуудыг засварласан байж болзошгүй гэж таамаглажээ.

Солонгосын зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цуурхал тарж тэднийг удахгүй Нью-Йорк хот руу аялна гэж мэдэгдсэнийг YG Entertainment үгүйсгэсэн юм.

Интернэтэд олон шүтэн бишрэгчид нь эдгээр цуу яриаг баталвал хүлээн зөвшөөрч дэмжих болно гэж бичиж буй ч зарим нь Женни болон түүний өнгөрсөн болзооны түүхүүдээс сөхөн, ор үндэслэлгүй доромжлолын шинжтэй сэтгэгдлүүд бичжээ. Женни өмнө нь EXO хамтлагийн Kai-тай болзож буйгаа батлаж байсан бөгөөд тухайн үед түүний болон BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon-ын талаар батлагдаагүй цуурхал ч тарж байжээ. 

Блинкүүд Женнигийн насанд болзох нь хэвийн үзэгдэл хэмээн дэмжиж буй ба хамгийн их дурдагдсан "байнга" үерхдэг гэх сэтгэгдлээс Женниг хамгаалахыг оролдсоор байна. Бүр зарим нь энэхүү нөхцөл байдлыг хүйсээр ялгаварлан гадуурхаж, эмэгтэйчүүд, охидын үнэ цэнийг бууруулж, тэднийг гадуурхсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Блинкүүд YG Entertainment-ын зүгээс Женнид анхаарал хандуулан, интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлээс хамгаалах дорвитой алхам хийх ёстой гэж үзэж байна. BLACKPINK хамтлагийн гишүүд үзэн ядсан, бүдүүлэг тэр ч бүү хэл амь насанд нь заналхийлсэн сэтгэгдлүүдийн бай болсоор... 

V ч мөн адил үзэн ядсан сэтгэгдлүүдийг хүлээн авч буй тул арми нар HYBE-с түүнийг хамгаалахыг шаардсаар байна.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай