CSGO электрон спортын сүүлчийн мажор /Оны хамгийн том тэмцээн/ болох "BLAST.tv Paris Major 2023"-ын эхний өдрийн тоглолтууд Парис хотын "Accor Arena"-д боллоо.
CSGO-ын дэлхийн аварга гэж болохуйц тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын The Mongolz баг "Challenger" шатны хоёр дахь тоглолтдоо хожлоо. Тэд Германы GamerLegion багийг Inferno талбайд 16-11 харьцаагаар хожсон байна.
The Mongolz эхний тоглолтдоо "G2 Esports" багт мөн Inferno-д 16-11 харьцаагаар хожигдоод байсан юм.
Ийнхүү эхний хожлоо авсан монгол залуус "Challenger"-ын 3-р тойргийн дунд шатанд "мөнхийн" өрсөлдөгч Австралийн Grayhound Gaming багтай тоглоно. Хоёр баг Ази тивийн сонгон шалгаруулалтын тэмцээнүүдэд олон удаа учраа таарсан бөгөөд хамгийн сүүлд мажорын эрх олгох Asian RMR тэмцээнд Австралийн баг хожсон билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх