Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилдаг. Сар бүхлээрээ дэлхийн сүүдэрт орох үед болж буй хиртэлтийг сарны бүтэн хиртэлт гэдэг. Дэлхийн сүүдэрт сарны хагас хэсэг орох үед болж буй хиртэлт нь сарны хагас хиртэлт юм. Харин дэлхийн хагас сүүдэр дотор сар оршиж байх үед болж буй хиртэлтийг хагас сүүдрийн хиртэлт гэнэ. Энэ удаа тохиож буй хиртэлт нь сарны хагас сүүдрийн хиртэлт билээ.
Хагас сүүдрийн хиртэлтийн үеэр сар сүүдэртэх боловч бүрмөсөн алга болохгүй мөн өнгө нь хувирахгүй. Сар маш бага хэмжээгээр бүдгэрэх тул нүдээр харж ялгахад бэрх байдаг аж. Гэвч энэ удаагийн хагас сүүдрийн хиртэлт хамгийн гүн сүүдэртэх хиртэлт гэнэ. Ирэх 2042 оны есдүгээр сар хүртэл ийм гүн хагас сүүдрийн хиртэлт тохиохгүй.
Европ, Ази, Австрали, Африк, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Антарктид орчмын бүсээс хиртэлт ажиглагдана. Харин нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрд өөр өөр байна. Хиртэлтийн нийт 257 минут буюу 4 цаг 17 минут 34 секунд үргэлжилнэ.
Хиртэлт Улаанбаатарын цагаар шөнийн 23:14:11 секундэд эхэлнэ. Оргил үе нь 01:22:59 секундэд эхэлж үүрийн гурван цагт дуусна.
Хиртэлтийг эхнээс нь дуустал дөрвөн тэрбум 490 сая хүн буюу дэлхийн хүн амын 56.92 хувь нь харж чадна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.
Эх сурвалж: timeanddate
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх