ФОТО: Одод "Мет Гала" наадамд ХАР, ЦАГААН хувцастай ирсэн шалтгаан


Сондор | YOLO.MN
2023-05-03

Дэлхийн оддын загварын ертөнцийн хамгийн том цугларалт болох "Мет Гала" наадам өнөөдөр Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд ёслол төгөлдөр боллоо.

Шанель компанийн домогт загвар зохион бүтээгч, захирал Карл Лагерфельдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн зочид талийгаачийн хэв маягийг тодорхойлсоор ирсэн хар цагаан өнгийг хувцаслалтдаа бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл загварын түүхэнд 65 жилийн турш карьераа батлан харуулсан загвар зохион бүтээгчийн дэгжин байдал хүндэтгэлийн үдшийн онцлох сэдэв байлаа.

Энэ жилийн оддын онцлог хувцаслалтаас дурдвал жүжигчин Жаред Лето болон дуучин Дожа Кэт нар домогт загвар зохион бүтээгчийн муурын дүрд хувирсан бол Лил Нас Экс өөрийгөө орчин үеийн муур хэмээн тодорхойлж цээж болон нүүрээ шүрээр битүү чимэглэжээ. Энэ жилийн сюрпризийг хөл хүнд модел Карли Клосс, битүү цагаан сарнайн хэлбэрт нөмрөг болон сормуустай нүдний шилтэй этгээд загвараар гоёсон хөл хүнд дуучин Рианна нар барилаа.

Мет Гала-2023 наадмын гэрэл зургуудаас хүргэж байна.


































#Фото