Зуны амралт дуусахад сар гаруйн хугацаа үлдлээ. Үлдсэн энэ хугацааг яаж үр дүнтэй өнгөрөөх вэ. Яг одооноос залхууралгүй босоод өөрийн айдсаа даван туулж амжилтын төлөө хичээгээрэй. Time.com веб хууданд нийтлэгдсэн Дэлхийн тэрбумтнууд (Стив Жобс, Билл Гэйтс, Марк Зукерберг )-ын өсвөр насны нийтлэг дадал зуршлуудаас хуваалцая.
Маш их цагийг ганцаараа өнгөрөөдөг. Тэдний дийлэнхи нь бага болон өсвөр насандаа ихэнхи цагийг ганцаараа өнгөрөөдөг байжээ. Одоо хүртэл тэд хүмүүсийн бодсоноос илүү цагийг ганцаараа өнгөрүүлдэг ба ялангуяа хүн өсөж торних тусам ганцаараа цагийг өнгөрөөх нь тэдэнд шинийг сэдэх, суралцах, бусдаас өөр байх болон мөрөөдөхөд нь орон зай өгдөг.
Унших бол хамгийн хамгийн чухал. Ном нийтлэл унших нь таны төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ ойлгоход амар номноос аль болох татгалз, жишээ нь Харри Потер. Аль болох оюун санааны тань хүчийг сорьсон номыг уншаарай. Шинжлэх ухааны болон уран зохиолууд гэх мэт. Мөн алс газарт хамааралтай роман уншиж үзээрэй. Өөрийн улс төрийн санаа бодлыг сорьсон номнуудыг ч оролдоод үз. Библи, Коран, Буддын эх бичвэрүүд болон эртний домогууд. Зүгээр л сургуулийн программын дагуу зохиолиудыг унших бус өөрөө хайж арай өөрийг эрэлхийлж унш.
Дээр дурдагсан тэрбумтнууд бүгд өөр өөр газар өсөж торнисон, тэд дийлэнхи цагаа зүгээр л нэвтэрхий толь уншиж өнгөрөөсөн байдаг. Эдгээр хүмүүст дуусашгүй их хэрэгцээ шаардлага байсантай холбоотой байх. Зарим нь ном уншиж явж байгаад бэртсэн тохоилдол ч байдаг мөн эцэг эх нь тэднээс бага ном уншихыг асуудаг байсан гэнэ.
Жүжиглэн тоглох. Эдгээр хүмүүсийн дийлэнхи нь бусдаас арай их цагийг ганцаараа жүжиглэн тоглож хүүхэд насаа өнгөрөөсөн байдаг. Тэдний цөөхөн хэд нь л сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг зохион байгуулттай спорт тоглоход цагаа өнгөрөөдөг байсан бол олонхи нь унтлагын өрөөндөө, хашаан дах арын цэцэрлэгтээ эсвэл ойрхи цэцэрлэгт хүрээлэнд өөрөө өөртэйгөө л тоглож өөрсдийн төсөөлөлөө хязгааргүй байлгадаг байжээ. Тэд өөрсдийгөө нууц агентлаг, лууг даран дийлж байшаа баатар, өөрсдийн тоглоомон цэргүүдээ удирдан дайнд орох маршал, бизнесээ эхлүүлж байгаа бизнесмэн, гэр бүлийн асуудлаа шийдэж байгаа гэрийн эзэн гэх мэт олон зүйлсийг төсөөлөн боддог байжээ.
Туршлагажих. Амжилтанд хүрсэн хүмүүс нь аливааг бүтэлгүйтсэн ч туршиж, шувууны үүр барьж, шавж барин тэрнийхээ талаар суралцах зэрэг олон олон зүйлийг хийдэг байжээ. Миний бодлоор тэд бүгд санаатай болон санамсаргүй байдлаар цахилгаан гүйдэлд цохиулж байсан байж таарна. Тэд бүтээж, шинийг санаачилж, судалдаг бас ажигладаг туршлагын үүрэг хариуцлагатай нэгэн байсан.
Олон зүйлд сонирхолтой. Тэдний дийлэнхи нь баруун тархины ур чадвартай ч, тэд хүүхэд болон өсвөр насныхаа ихэнхи цагийг ямар нэгэн бүтээлч зүйлийг хийхэд зориулсан байна. Богино хэмжээний түүх болон зохиол бичих, зурах, баримал барих, шүлэг бас үг бичих, компьютер программ бичих болон илүү ихийг хийдэг байжээ.
Бүтээхийн эсрэг зарцуулах. Унших, гайхалтай кино үзэх, хөгжим сонсох нь бүгд цагийг зарцуулах сайхан аргууд. Гэвч эдгээр нь идэвхигүй зарцуулалтын функц юм. Харин тэдний дийлэнхи цагаа өнгөрөөдөг байсан зүйлс нь ямар нэгэн юмыг эхлүүлэх, бүтээх гэх мэт. Энэ нь маш чухал. Өнөө үед цагийг бүтээн байгуулахад зарцуулахад хэцүү болж яагаад гэвэл цаг өнгөрөөх маш олон сонголтууд бий болсон байна. Тэднийг бага байхад цаг зарцуулах сонголтуудаас түргэн уйддаг байсан ба учир гэвэл сонголтууд нь зөвхөн ном унших эсвэл телевиз үзэх байсан болохоор тэр. Гэтэл өнөөдөр бидэнд маш олон сонголтууд байна. Үнэндээ таблет бол үндсэндээ цаг зарцуулалтыг нэмэгдүүлэхэд зориулагдсан бол ялгаатай нь компьютер нь бүтээн байгуулалтын илүү дээр хэрэгсэл юм.
Өнөөдөр, ганцаараа байх цаг хомс. Эцэг эхчүүд спорт, амралтын өдрийн анги, зуны анги гэх мэт маш олон үйл ажиллагаанд хүүхдүүддээ элсүүлдэг. Үүний урьдчилан тооцоогүй үр дагавар нь хүүхдэд ганцаараа байх цаг маш бага болсон. Мөн тэд ганцаараа байлаа ч олон нийтийн сүлжээ, мессеж зэргийг ашигласанаар гэр бүлийн гишүүдээс нь ч олон тооны хүмүүстэй нийгмийн харилцаанд орж байгаа юм. Тиймээс энэ нь нийгмийн дарамтаас зугтаахад хэцүү болсон гэсэн үг. Энэ нь бид орчин үеийн хүүхдүүдийн хамгийн сайн гэсэн бодлого төлөвлөгөө нь түрүү үеийнх шиг нь биш тэднэс арай өөрийгхүлээх хэрэгтэйг хэлж байгаа мэт. Гэвч хөгшин, залуу олон нийттэй харилцаа сайтай болон амжиттай явж байгаа гээд бүх хүмүүс жоохон ч болов илүү цагийг ганцаараа өнгөрөөх боломжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх