Hollywood алдартнуудын загварлаг төрхийг хэн бүрдүүлдэг вэ?


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-26

Бид өнгөрсөн удаа Кпоп алдартнуудын загварлаг төрхийг бий болгодог стилистүүдийг мэдэж авсан бол энэ удаа Hollywood-ийн алдартнуудын хувцаслалт, стилийг хариуцан ажилладаг хамгийн алдартай, чадварлаг стилистуудтай танилцах болно оо. 

Өдөр тутмын хувцаслалтаараа үргэлж шинэ тренд бий болгодог Kendall Jenner, “Жирэмсний хувцаслалт”-ыг шинэ түвшинд аваачсан Rihanna, хаана ч очсон хамгийн содон харагддаг Cardi B, нүүр будалтаас эхлээд өмссөн хувцас бүр нь олны анхаарлыг татдаг Kim Kardashian зэрэг уран бүтээлчид, алдартнуудын ард чухам ямар хүмүүс  байдаг вэ? 

Law Roach

Law Roach стилистийг та бүхэн “Америкийн шинэ топ модель” цувралын шүүгч хийдэг байснаар нь таних байх. Тэрээр 2009 оноос эхлэн стилист хийж эхэлсэн бөгөөд алдартнуудын дунд хамгийн нэр хүндтэй, эрэлттэй стилистүүдийн нэг юм. Law Roach одоогоор алдарт жүжигчин Zendaya, “Queen’s Gambit” цувралын од, залуу жүжигчин Anya Taylor Joy, үзэсгэлэнт дуучин Halsey, жүжигчин Tom Holland нарын стилист хийдэг бөгөөд өнгөрсөн жилийн Met Gala улаан хивсний ёслолд л гэхэд “Euphoria” цувралын шинэхэн од Hunter Schafer тэргүүтэй арав гаран алдартнуудын хувцаслалт, имижийг хариуцан ажиллажээ. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Veneda Carter 

“Keeping Up with The Kardashians” реалити шоугаараа дэлхий нийтэд танигдсан Kardashian/Jenner гэр бүлийн хамгийн алдартай нь мэдээж Kim. Тэрээр үргэлж бусдаас өвөрмөц хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг бөгөөд түүнийг ингэж онцгой харагдуулж чаддаг хүн бол түүний стилист Veneda Carter. Дани гаралтай стилист бүсгүй маань 2019 оноос хойш Kim Kardashian-тай хамтран ажиллаж буй бөгөөд реппер Kanye West-ийн Yeezy брендийн загвар зохион бүтээгчээр 2016 оноос эхлэн ажиллаж эхэлсэн байна. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Dani Michelle 

Энэхүү бүсгүй бол Kardashian/Jenner гэр бүлийн бусад гишүүд болох супер модель Kendall Jenner, түүний дүү Kylie Jenner, эгч нар болох Kourtney Kardashian, Khloe Kardashian нарын хувийн стилист. Тэрээр “Seventeen” гэх загварын сэтгүүлд ажилладаг байсан ч одоогийн байдлаар Hollywood-ийн алдартнуудын стилийг хариуцан ажиллаж, тэдний ‘iconic’ төрхийг бий болгож буй чадварлаг стилистүүдийн нэг билээ. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Mimi Cuttrell

Mimi Cuttrell гэх энэхүү бүсгүй нь ес дэх жилдээ стилист хийж байгаа бөгөөд одоогоор эгч дүү cупер модель Gigi, Bella Hadid, алдарт дуучин Ariana Grande, “Euphoria” цувралын хөөрхөн Lexi-гийн дүрийг бүтээсэн залуу од Maude Apatow нарын хувийн стилистээр ажиллаж байна. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Jahleel Weaver

Алдарт дуучин Rihanna хэзээд л өөрийн өнгө төрх, авьяасаараа гялалздаг байсан ч бие давхар болсноосоо хойш дэлхий нийтийн анхаарлыг маш ихээр татаж буй. Учир нь түүний хувцаслалт маш содон бөгөөд “жирэмсний хувцаслалт”-ыг цоо шинэ түвшинд аваачсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин түүний энэхүү өнгө төрхийг түүний стилист Jahleel Weaver хэмээх энэхүү эрхэм хариуцаж ажилладаг бөгөөд түүний хувийн стилист хийхээс гадна Fenty брендийх нь загвар зохион бүтээгчээр ажилладаг аж. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Maeve Reilly

Энэхүү үзэсгэлэнт бүсгүй бол Hailey Bieber, алдарт жүжигчин Megan Fox болон The Chainsmokers хамтлагийн өнгө төрх, имижийг хариуцан ажилладаг стилист бөгөөд дээрх алдартнуудын арга хэмжээ, улаан хивсний ёслолоос илүү ‘streetstyle’ буюу өдөр тутмын хувцаслалтыг нь чадварлаг бүрдүүлж өгдгөөрөө илүү алдартай билээ. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Kollin Carter

Реппер бүсгүйчүүдээс өвөрмөц дуу хоолой, загварын шинэлэг, хурц шийдлээрээ үргэлж ялгарч байдаг Cardi B-ийн стилистээр Kollin Carter хэмээх энэхүү эрхэм ажилладаг. Тэрээр өмнө нь Zendaya, Ariane Grande, Celine Dion зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан чадварлаг, туршлагатай стилист юм. 

Стилистийн инстаграмыг ЭНД дарж үзээрэй.

Эх сурвалж: Marie claire, Cosmopolitan, Harper’s Bazaar

#Гоо сайхан