"Moana" анимейшн бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ гарахаар болжээ.
Dwayne Johnson: Бид Moana-ийн үзэсгэлэнтэй түүхийг дахин том дэлгэцнээ гаргахаар болсноо дуулгахад таатай байна. Энэхүү түүхийг Disney-тэй хамтран кино уран бүтээл болгон гаргах гэж буйдаа үнэхээр догдолж байна." гэжээ.
Тус киноны продюсероор Dwayne Johnson өөрөө ажиллах гэнэ.
Disney-н гүйцэтгэх захирал Robert Iger , Dwayne Johnson нар Disney-н хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр энэ мэдээг зарласан байна.
Dwayne Johnson киноны гол дүрийг бүтээх бөгөөд Moana-ийн дүрд дуу оруулсан Auli‘i Cravalho ч төсөлд багтжээ.
2016 онд гарсан Моана анимейшнг Polynesian-ийн домгоос сэдэвлэн бүтээсэн ба Box Office-оос 665 сая гаруй ам.долларын ашиг олж, Оскарт нэр дэвшиж байсан билээ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх