10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр” зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2024-12-05

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр” 20 дах жилдээ зарлагдлаа.

Зориг сан нь 2005 оноос эхлэн Денвер-Улаанбаатар эгч дүүс хотын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2023 оноос "Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр" болон зарлагдсан. 

Хөтөлбөр ЕБС-ийн хичээлийн бус цагаар, үнэ төлбөргүй явагдана.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Улаанбаатар хотын EБС-ын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
  • Хүний эрх, эрх чөлөө, ялгаатай байдал болон нийгэм эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
  • Төсөл санаачлан хэрэгжүүлж, шинэ чадварт суралцах эрмэлзэлтэй байх
  • 7 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт идэвхитэй, бүрэн оролцох боломжтой байх

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНЫ ДАВУУ ТАЛ:

  • Хүний эрх, ардчиллын талаар суурь ойлголтоо бэхжүүлнэ
  • Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
  • Манлайлал болон бусад зөөлөн ур чадваруудаа бусад оролцогчдоос суралцах
  • Хөтөлбөрөөс сурч мэдсэн ур чадвараа ашиглан нийгэмд хандсан төсөл санаачилга, хэрэгжүүлэх боломж

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА:

Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.

Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.

Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.

Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.

ӨРГӨДЛИЙН СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Шаардлага хангасан сурагчид 2024 оны 12-р сарын 15-ны 23:59 цагаас өмнө 

Өргөдлийн маягтыг ЭНД дарж үзнэ үү. 

#Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр