Жонни Деппийн тоглосон шинэ кино Каннын наадмыг нээнэ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-04-07

Зургаа дахь удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 16-27-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жил тус наадмыг жүжигчин Жонни Деппийн тоглосон Францын түүхэн сэдэвт “Jeanne du Barry” киногоор нээхээр болсон байна.

Жүжигчин Жонни Депп энэхүү кинонд XV Луи хааны дүрийг бүтээсэн бөгөөд түүний хувьд анхны франц хэл дээрх кино болжээ. Тэрбээр киноны туршид францаар ярьсан байна.

Анх Амбер Херд өөрийгөө “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон олны танил хүмүүсийн төлөөлөл” гэж хэвлэлд бичсэний дараа 58 настай Жонни Депп нэр хүндэд нь халдсан гэж үзээд 50 сая ам.долларыг салсан эхнэрээсээ нэхэмжилж, Жонни Депп ялалт байгуулж байсан юм. Түүнээс хойш тэрбээр дэлгэцийн хэд хэдэн бүтээлд оролцжээ. Харин энэхүү бүрэн хэмжээний киногоороо гурван жилийн дараа кино ертөнцдөө эргэн ирлээ.

“Jeanne du Barry” кино нь ядуу оёдолчин бүсгүйн бутач охин Жанна Бекю хааны ордонд хөл тавьж, XV Луи хааны сүүлчийн албан ёсны авхай болтлоо дэвшсэн амьдралын тухай өгүүлдэг байна. Бүсгүйн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Майвенн уг киноны найруулагчаар ажиллажээ.

Х.Солонго

#Кино урлаг