Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат өчигдөр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.
“Улаанбаатар лиг” волейболын тэмцээний нэг, хоёрдугаар шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 32000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.
Спортоор дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл, зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой энэхүү тэмцээнийг өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх