Гадаад оюутанд хамгийн ээлтэй дэлхийн 9 орон


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-04-21

Гадаадад суралцана гэдэг бол шинэ хэл, соёлтой танилцаж өөрийгөө сорих нэгэн гайхалтай арга юм. Хэрэв та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа хэдий ч аль улсад гэдгээ хараахан сонгож амжаагүй бол дараах нийтлэлийг уншаарай.

Америкийн нэгдсэн улс

Гадаадын оюутнууд суралцахад хамгийн тохиромжтой улсуудын жагсаалтыг АНУ тэргүүлжээ. Дэлхийн топ сургуулиуд байдгаас гадна АНУ-д сурснаар чанартай боловсрол, улс улсаас бүрдсэн хүрээлэл мөн хамгийн гол нь санхүүгийн тусламж хамгийн их өгдөг аж.

Англи

Англи улсад сурахын хамгийн том давуу тал нь кареер боломжууд юм. Учир нь Английн их сургуулийн төгсөгчдөд ажил хамгийн их олддог ба төгсөөд яах билээ? Гэж бодлоо чилээх шаардлагагүй юм.

#

Франц

Мэдээж Франц улсад суралцана гэдэг бол нэгэн шинэ гайхалтай хэл сурах, баялаг соёлтой нь танилцах гоё боломж. Мөн уг улс нь архитектур, хоолоороо алдартай учир та суралцахынхаа хажуугаар олон шинэ зүйлс үзэж, уйдахгүй гэдэг нь баталгаатай.

Итали

Итали нь музей, түүхт газрын уул уурхай болсон газар билээ. Үүнээс гадна амьдрах зардал, сургалтын төлбөр бусад улстай харьцуулахад харьцангуй бага учраас оюутнуудад ээлтэй байдаг байна.

Испани

Мадрид болон Барселона нь Испанид суралцаж болох хамгийн тохиромжтой хотууд юм. Түүх соёлоор баялаг тухайн улс нь уг жагсаалтын 5-д жагсжээ.

Япон

Дэлхийн хамгийн техник тенхологи өндөр хөгжсөн орнуудын нэг бол Япон. Япон нь аюулгүй орчин болон хямд төсөр боломжоор бүрдсэн, суралцахад маш тохиромжтой орон юм

Канад

Канад нь амьдралын чанараараа дэлхийд 3т жагсдаг. Үүнээс харахад мэдээж суралцахад таатай орчноос гадна маш чанартай боловсролыг санал болгодог байна.

Герман

Германы улсын сургуулиуд нь үнэ төлбөргүй байдгаараа хамгийн том давуу талтай. Герман улс дахь олон төрлийн хөтөлбөр нь таныг хүссэн мэргэжлээ эзэмшихэд туслах болно.

Австрали

Шилдэг их сургуулиуд, гайхалтай байгаль, үзэсгэлэнтэй хотууд, хэд хэдэн далай тэнгисүүд нь Австралид суралцах шалтгаануудын зөвхөн нэг хэсэг юм. Австрали улс нь гадаад оюутнууд суралцах боломжтой сургуулиудын жагсаалтад 9-д жагсжээ.

Эх сурвалж: usnews.com

#Боловсрол